Дуучин Нара дүүдээ халаагаа өглөө

Найз залуутай болоод нэлээдгүй томоожсон дуучин М.Нарантуяа буюу Нара өөртэй нь усны дусал мэт адилхан дүүгээ урлагт уруу татсан гэлцдэг. Царайлаг төрх, сайхан бие галбираа эрчүүдийн харцнаас нуух дургүй М.Болортуяа гэх энэ бүсгүй секси байдлаар хувцаслаж, олны өмнө гардаг юм билээ.
Үнэн худал нь тодорхойгүй ч, европ залуутай гэр бүл болохдоо эгчийгээ хуримын гэрчээр урьсан гэх мэдээлэл байдаг ч тэрбээр айл гэрийн эзэгтэй шиг харагддаггүй. Фото модель, дуучин гэх өргөмжлөлтэй Болороо нэгэнтээ “Би гадаадын хөгжмийн ертөнцөд өөрийгөө сорино гэж бодож байгаа" гэж амласан. Одоо тэрбээр Лондон хотод суралцаж буй гэх бөгөөд секси байдлаар авахуулсан элдэв зургуудаараа хэвлэлийн хуудсыг чимж эгчийнхаа халааг ийн аваад байгаа аж. Дуучин Нара хоолойн чадал чансаа, уран бүтээлээ олноос онцгойрч дорвитой уран бүтээл хийгээгүй ч нүцгэлж олны танил болсон. Тэгвэл сүүлийн үед дуучин бүсгүй шинэхэн найз залуутай болж нүцгэлэхээ больж өмнөхөөсөө томоожсон. Харин түүний халааг төрсөн дүү нь авч уран бүтээлээ секси төрхөөрөө чимж, нүцгэлж гараагаа эхлээд байгаа аж.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025