Попын хаан агсан Майкл Жексоны охин Парис Жексон амиа хорлохыг завдсан тухай эмээгийнх нь хуульч “Aссошейтэд пресс” агентлагт мэдэгдсэн байна.15 настай Парис нь Лос-Анжелесын Калабасас районд амьдардаг. Өчигдөр тэдний гэр бүлийнхэн нь очиход тэрбээр ухаан алдсан байжээ. Эмч нарын ярьснаар Майкл Жексоны охин эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас ухаан алдсан бөгөөд амиа алдах эрсдэлтэй байсан аж.
Парис насанд хүрэхээрээ холбооны улсын хуулийн дагуу аавынхаа олон сая ам.долларыг өвлөх ёстой. Тэрбээр чухам ямар шалтгааны улмаас амиа егүүтгэхийг завдсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
2009 оны зургадугаар сард Майкл Жексоны нас барсны дараа ар гэрийнхэн, хамаатан саднууд нь өв хөрөнгийг нь авах, хүүхдүүдийг нь асран халамжлахыг зорилгоо болгож байсан. Хөрөнгийн маргаанаас үүдэж Парис амиа хорлохыг завдсан байж магадгүй гэх таамаглал дэвшүүлээд байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна