Өнөөдөр Дэлхийн байгаль хамгаалах өдөр

Жил бүрийн зургадугаар сарын 5- нд Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. ДБХӨ нь байгаль орчинд ээлтэй үйлс хийхэд дэлхий нийтийг чиглүүлдэг хамгийн олон хүнийг хамарсан онцгой өдөр юм. ДБХӨ -ийг угтуулан дэлхий даяар жил орчим байгаль орчныг хамгаалах янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг бөгөөд зургадугаар сарын 5 оргил өдөр нь юм.

Дэлхийн байгаль хамгаалах бдрийг анх 1972 онд тэмдэглэсэн бөгөөд НҮБ-ын байгаль орчны сурталгаа хийх, мөн төр засгийн газруудын анхаарлыг байгаль орчин руу хандуулдаг хамгийн том тэмдэглэлт баярын нэг болоод байна.

Энэ өдрийг тохиолдуулан НҮБ-ын БХБ нь байгаль орчны асуудлыг иргэн бүрт хүртээж, иргэн бүрийн байгаль орчны хариуцлагыг ухамсарлуулахаас гадна иргэн хүн өөрөө эерэг өөрчлөлт хийж чадах хүч чадварыг нь ойлгуулж өгдөг.

Дэлхийн байгаль хамгаалах өдөр нь олон орны янзын бүрийн хүмүүсийг эрүүл, ногоон орчинд амьдрах гэрэлт ирээдүй рүү нэгтгэсэн өдөр юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025