Ерөнхий сайдын ууган охин А.Наранмандах М.Алтанцог гэгч залуутай өчигдөр гэрлэж, нижгэр хурим хийсэн байна. Барилгын салбарт хүч үзэж яваа М.Алтанцог гэгч бизнесмэн залуу Ерөнхий сайдын охинтой хамтран амьдраад багагүй хугацааг үджээ. Хосууд Уянга гэх бяцхан охинтой аж. Ерөнхий сайд бяцхан зээдээ хязгааргүй хайртай бөгөөд найзууддаа “Надтай адилхан байгаа биз” хэмээн өхөөрддөг гэнэ лээ. “Sky resort"-д болсон энэхүү нижгэр хуримд улстөрийн хүрээнийхэн олноороо очсоны зэрэгцээ Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд хүч нэмж, гал голомтоо бадраасан шинэхэн хосуудад аз жаргал хүсч, насан туршдаа бие биендээ түшиг болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт тохиосон Хүүхдийн баярын өдөр Сүхбаатарын талбайд болсон арга хэмжээнд гэр бүлийнхнээ дагуулан ирж, таван сартай охиноо олонд танилцуулж байсан Ерөнхий сайд шинэ долоо хоногийн эхэнд ийнхүү ууган охиноо хадамд гаргав.
News.mn
Сэтгэгдэл байхгүй байна