Нийтийн дууны салбарт царай зүс, бие хаа, хоолойн цар хүрээгээрээ хүч түрэн орж ирсэн дуучин бүсгүйчүүдийн нэг бол А.Түмэн-Өлзий. Урлагийн салбарт хүч үзэж уртын дуучин хэмээх сэтэр зүүсэн тэрээр нэг хэсэг фото моделийн чиглэлээр эрчимтэй нь аргагүй ажиллаж олон эрчүүдийн нүд юуг нь унагаж явсан удаатай. Тэгвэл сүүлийн үед нам гүмхэн байж дорвитой уран бүтээл туурвихгүй байгаа дуучин бүсгүй маань өнгөрсөн хүүхдийн баяраар гавьяат жүжигчин Алтанцэцэгийн тоглолтонд хүрэлцэн ирэхдээ бидний дуранд өртсөн юм. Зүгээр ч нэг ирсэнгүй А.Түмэн-Өлзий тасалбараа орхисон уу, яасан хамгаалагчдыг аргалж байгаад орж яваа харагдсан шүү.

Сэтгэгдэл байхгүй байна