Анзаарч байхад урлаг, спорт хоёр хамгийн их үе уламжилдаг генийн онцлог юм уу даа. Хэдэн үе удам дамжсан урлагийн элит, бас мөн адил спортын хүчтнүүд төрж гарсаар иржээ. Тиймээс бид энэ дугаартаа спортын алдртнуудын энхрий үрсийг онцоллоо.

КЁКҮШЮЗАНЫ УУГАН ХҮҮ
Анхны сумоч, экс гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр анхны гэргий П.Буянбилэгтэйгээ ёстой дэлхий доргиосон хөлгүй хурим хийж байлаа. Анхны юм бүхэн амттай, аз жаргалтай байдагчлан хосууд анхны хүүхдээ өлгийдөхөд Д.Жавзандулам хатагтай хөл алдан баярлаж, хэвлэлүүдэд буянлаг, оюунлаг бэрээ магтсан, бахархал дүүрэн яриа өгч байв. Гэвч хосууд нэг л өдөр хоёр тийш болж, хүү, охин хоёр нь П.Буянбилэг хатагтайн халамжинд үлдэж, өсч хүмүүжиж буй. Кёкүшюзаны голомт залгах ууган хүүг Б.Батбуян гэдэг бөгөөд аавтайгаа усны дусал мэт адилхан хүү өдгөө 10 настай. Япон үндэсний кимоно өмсөж, баатарлаг, шийдэмгий төрх тодруулсан бяцхан жентельмэн Шинэ Монгол сургуульд суралцдаг байна.

Х.ЦАГААНБААТАРЫН ХОВОР-ЭРДЭНЭ
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нарын Ховор-Эрдэнэ хүү том эр болжээ. 2009 онд аавыгаа Дэлхийн аварга болоход мэндэлж байсан Ховороо аавын амин эрдэнэ. Дэлхийн аварга цол хүртсэн даруйдаа аваргын алтан медалиа дөнгөж төрсөн хүүдээ зориулж байгаагаа аав нь дэлхий дахинаа зарлаж байв. Анхны хүүгийнхээ ертөнцийг оносон алхааг аав нь цээжин дээрээ шивүүлж, эцгийн хайраа илэрхийлж байв. Тив, дэлхийн харанга болсон Цагаанаа, хүүгээ төрсөн цагаас эхлэн ийм сюрприз олныг барьжээ. Аав, ээжийнхээ бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаантай үед хоёр эмээдээ эрхлэн торниж буй Ховороо энэ жил дөрвөн нас хүрч байна.

АВАРГЫН ГЭР БҮЛ
Олимпийн медалийг энгэртээ хослуулсан ховорхон гавьяатан Монголд ганцхан байдаг нь Н.Түвшинбаяр аварга. Олимпийн алт, мөнгөн медалийг хоёр олимп дараалан хүртсэн аварга 2008 оны Бээжингийн олимпийн дараа гэр бүл зохиож, хувийн амьдралаа эхлүүлж байсан нь саяхан мэт санагдавч одоо тэр хос медаль шигээ хоёр хөөрхөн хүүтэй болжээ. Аавынхаа алтан медалийн баяр, аз жаргалтай амьдралын гэрч болон мэндэлсэн тэдний том хүүг Манлай гэдэг бол Лондонгийн олимпийн өмнө мэндэлсэн бага хүүг нь Мандах гэдэг. 2011 оны 11 сард хоёр дахь хүүгээ төрүүлж байсан аваргын гэргий Оюунбилэг нөхрийгөө Лондонгийн олимпод медаль хүртэж байх үед олны өмнө гарч, дахин хөл хүнд болсноо нуулгүй харуулсан нь энэ гэр бүлийн бас нэгэн баяр байв. Аваргын гэргий өдгөө гурав дахь хүүхдээ хэвлийдээ тээж байна.

УРЛАГИЙН УЛААН ФАНАТУУД
Монгол улсын заан О.Одгэрэл нэг үе циркийн урлагаар хичээллэж, бүр хүнд төрлийн үзүүлбэрийг үзүүлж явсан урлаг, спортын улаан фанат. Харин цагдаагийн академийг хуульч мэргэжлээр төгссөн уран барилдаант зааны гэргий УАДБЧ-ийн гоцлол бүжигчнээр ажилладаг Ш.Одонтуяа гэх бүсгүй бий. Заанд хоёр хөөрхөн охин төрүүлж өгсөн эл бүсгүй насаараа бүжиглэж байгаа чадварлаг хатагтай. Тиймдээ ч эхнэрээ бүжиглэж байхад олж харсан гэдэг О.Одгэрэл заан урлагт тун элэгтэй байдаг гэнэ лээ. Бүр Ш.Одонтуяа хатагтай нөхрийгөө урлагийн мэдрэмжтэй бөх хүн хэмээн амаа олохгүй магтсан удаатай. Ямартаа ч хоёр охиноо дагуулан ээжийнх нь тоглолтыг алгасалгүй үзүүлдэг зааны гэр бүлд аз жаргал хүсье.
БАДАР-УУГАНЫ БАДАР-ЭРДЭНЭ
Олимпийн аварга Э.Бадар-Ууганых ам бүл тавуулаа. Бээжингийн олимпиос аваргын алтан медалийг илүүрхэн авчирч, ард түмнээ баяр бахдалд умбуулж байх үед Бадар-Ууганых гэдэг айл Нандин-Эрдэнэ хэмээх хөөрхөн охинтой байв. Харин олимпийн дараа хосууд өхөөрдөм охинтой болсон бол энэ оны гуравдугаар сард аваргын гэргий Азжаргал амаржиж, анхны хүүгээ тэвэрсэн юм. Бадар-Ууган аваргын бага охинд Их аварга Асашёорюү Д.Дагвадорж нэр хайрлан, нар шиг гялалзсан аавдаа мишээж ирсэн охин хэмээн Наранмишээл гэж нэр шивнэсэн гэдэг. Харин аавтайгаа усны дусал шиг адилхан тэдний хүүг Бадар-Эрдэнэ гэдэг билээ.
Ч.Дэлгэрцэцэгийн Ананд
Хийлч Ч.Дэлгэрцэцэг урлагийнхан дундаа бас л өөрийнхөөрөө өвөрмөц амьдарч яваа бүсгүй. Сонгодог урлаг хэмээх гэр бүлд багтаж, хийл хөгжмийн тансаг эгшигээр сэтгэл аргадаж, зүрх догдлуулдаг тэрээр АНУ-д мэргэжлээрээ суралцаж байгаад нэг л өдөр малайз хүнтэй гэрлэж, харь орноос хөөрхөн хүү, нөхөртэй болон ирсэн. Гэтэл бас нэг л өдөр хүүгийнхээ ааваас салж уул уурхайн бизнес эрхлэгч Марк хэмээх энэ эрхэмтэй амьдралаа холбож, өнгөрсөн зун Монгол шилтгээнд нижгэр хурим хийсэн. Түүний хувьд уран бүтээлээс нь гадна зүрх сэтгэлийг нь хүндлэн дээдэлдэг нэгэн хэрэгтэй байсан биз ээ.
Хийлч хатагтайн хүүг Ананд гэдэг. Азийн эрлийз болоод ч тэр үү, монголжин төрх, эршүүд эгдүүтэй Ананд өдгөө таван настай. Ц.Мянганбаярын хоёр дахь гэргий Х.Азжаргалын Маршал таун дахь цэцэрлэгт хүмүүждэг.
ЗААНЫ ҮРГЭЛЖЛЭЛ
Ховд нутгаас төрсөн хүчтнүүдийн нэг, улсын заан Ч.Батзориг сүүлийн үед заал танхимын барилдаанд тэр бүр зодоглохоо больсон ч түүний хүү тун удахгүй үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээнээ хүч үзэн барилдахад бэлэн болжээ. Ч.Батзориг зааны хүүг Б.Дэнзэнсамбуу гэдэг бөгөөд одоо 17 настай ч бие хаа, чац сайтай энэ хүүг сайн бөх болно гэж шинжсэн хүн олон бий. Түүний хүү уран барилдаанч заан аавынхаа урмыг хугалалгүй, бөхийн эрдэмд шамдаж байгаа бөгөөд энэ жил тохиосон Ховд аймгийн 80 жилийн ойн баяр наадмын хүүхдийн барилдаанд түрүүлсэн гэдэг.
ХӨГШИН ААВ
Рок хөгжим, нирваан, нисваанис гэж явсаар байгаад гуч гарсан хойноо сэтгүүлч бүсгүйтэй амьдрал, хувь заяагаа холбосон “Нисванис”-ын ахлагч Амгаа өнгөрсөн онд Улс тунхагласны баяраар үрийн зулай үнэрлэж аав болсон. Хэсэг зуур япон бүсгүйтэй романс хэлхэж, нэр холбогдсоноос бусдаар хаа очиж хүүхэн шуухантай холбогдож, энд тэнд хүүхэд өнчрүүлээгүйг нь бодоход Амгаа яах аргагүй эрийн шийр бололтой байдаг. Өнгөрсөн зун нижгэр хурим хийж, удалгүй хөөрхөн охинтой болсон хосууд рок попын өхөөрдөм гэр бүлүүдийн нэг болоод буй. Охиноо урт хуруутай учраас урлагийн хүн болгохоор сэтгэл шулуудсан Амгаа хэдийнэ төгөлдөр хуур худалдаад авчихсан гэдэг шүү.
ААВ, ЭЭЖИЙН ТУСГАЙ ҮЙЛЧИЛГЭЭ!!!
Монголын толгой хуульчдын нэг Ц.Шаравдоржийн гэргий Ц.Эрдэнэчулуун хэмээх бизнесмэн хатагтай бий. Гадаад, дотоодын таван сургууль дүүргэсэн, хэл ус, тархи толгой гэж гавал энэ хатагтай “Гандирс” хэмээх барилгын компанитай. Гэрийн ажил хийдэг жижиг гар ч биш хэмээн хошигнон “томордог” Ц.Эрдэнэчулуун хатагтай бизнесээсээ хальж, ойрын жилүүдэд улс төрд идэвхийлэх болсон нь сайшаалтай. Учир нь түүн шиг хүчирхэг, оюунлаг, дайчин хүүхнүүд улс төрийн орчинд үгүйлэгдэж байгаа билээ.
Хэн хэн нь анхны ханиа алдаж, өнчирч, шаналж явахдаа бие биеэ олж ханилсан хосууд хүний өөрийн нийлсэн дөрвөн хүүхэдтэй бөгөөд хоёр багаас бусад нь тус тусын амьдрал хөөжээ. Энэ бяцхан гүнжийн тухайд тэдний хэнз охин бөгөөд өдгөө бага сургуулийн сурагч. Хайр, амьдралынх нь баталгаа болон мэндэлсэн хэнз охиндоо хэдийгээр хошуу дэвсдэг ч гэлээ ажил бизнес гээд зав зайгүй байдаг хосууд тусгай “аав ээж”-ээр охиноо халамжлуулдаг байна. Гэрийнх нь өөдөөс харсан тусгай байранд амьдардаг хосууд гэрийн үйлчлэгч, хүүхэд харгалзагч гэхээсээ илүүтэй залуу аав, ээж шиг нь бяцхан гүнжийг халамжлан асардаг гэнэ лээ.
ТАЙЧДАГ ГИШҮҮНИЙ ТАНХИ ХҮҮ
Цэл залуу 36 насандаа генералын мөрдэс гялалзуулсан, олон улсын цэргийн хүрээнд онц хүндлэлтэй Ш.Жадамба генералын голомт залгах хүү Ж.Энхбаяр гишүүн сайн эцгийн нэрийг сэвтээхгүй авч яваа онц хүү. Саявтархан буйдандахгүй тайчиж эсэргүүцлээ илэрхийлнэ гэснээс тайчдаг гишүүн нэр аваад буй тэрээр буурь суурьтай, багаас цэргийн амьдрал мэддэгийнх Батлан хамгаалахын сайдаар ч ажиллаад авсан. Энэ эрхэм гурван хүүтэй бөгөөд дунд хүүгээ Оросын Суворовчдын сургуульд сургаж, залгамж халаагаа хэдийнэ бэлтгэж эхэлсэн гэнэ лээ. Харин хөтөлж яваа нь эрхэм гишүүний бага хүү бөгөөд “Орчлон” сургуулийн сурагч бяцхан атаман эрх танхи гэж эцэг эхийнхээ бурхан болсон амьтан гэнэ лээ.

КЁКҮШЮЗАНЫ УУГАН ХҮҮ
Анхны сумоч, экс гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр анхны гэргий П.Буянбилэгтэйгээ ёстой дэлхий доргиосон хөлгүй хурим хийж байлаа. Анхны юм бүхэн амттай, аз жаргалтай байдагчлан хосууд анхны хүүхдээ өлгийдөхөд Д.Жавзандулам хатагтай хөл алдан баярлаж, хэвлэлүүдэд буянлаг, оюунлаг бэрээ магтсан, бахархал дүүрэн яриа өгч байв. Гэвч хосууд нэг л өдөр хоёр тийш болж, хүү, охин хоёр нь П.Буянбилэг хатагтайн халамжинд үлдэж, өсч хүмүүжиж буй. Кёкүшюзаны голомт залгах ууган хүүг Б.Батбуян гэдэг бөгөөд аавтайгаа усны дусал мэт адилхан хүү өдгөө 10 настай. Япон үндэсний кимоно өмсөж, баатарлаг, шийдэмгий төрх тодруулсан бяцхан жентельмэн Шинэ Монгол сургуульд суралцдаг байна.

Х.ЦАГААНБААТАРЫН ХОВОР-ЭРДЭНЭ
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нарын Ховор-Эрдэнэ хүү том эр болжээ. 2009 онд аавыгаа Дэлхийн аварга болоход мэндэлж байсан Ховороо аавын амин эрдэнэ. Дэлхийн аварга цол хүртсэн даруйдаа аваргын алтан медалиа дөнгөж төрсөн хүүдээ зориулж байгаагаа аав нь дэлхий дахинаа зарлаж байв. Анхны хүүгийнхээ ертөнцийг оносон алхааг аав нь цээжин дээрээ шивүүлж, эцгийн хайраа илэрхийлж байв. Тив, дэлхийн харанга болсон Цагаанаа, хүүгээ төрсөн цагаас эхлэн ийм сюрприз олныг барьжээ. Аав, ээжийнхээ бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаантай үед хоёр эмээдээ эрхлэн торниж буй Ховороо энэ жил дөрвөн нас хүрч байна.

АВАРГЫН ГЭР БҮЛ
Олимпийн медалийг энгэртээ хослуулсан ховорхон гавьяатан Монголд ганцхан байдаг нь Н.Түвшинбаяр аварга. Олимпийн алт, мөнгөн медалийг хоёр олимп дараалан хүртсэн аварга 2008 оны Бээжингийн олимпийн дараа гэр бүл зохиож, хувийн амьдралаа эхлүүлж байсан нь саяхан мэт санагдавч одоо тэр хос медаль шигээ хоёр хөөрхөн хүүтэй болжээ. Аавынхаа алтан медалийн баяр, аз жаргалтай амьдралын гэрч болон мэндэлсэн тэдний том хүүг Манлай гэдэг бол Лондонгийн олимпийн өмнө мэндэлсэн бага хүүг нь Мандах гэдэг. 2011 оны 11 сард хоёр дахь хүүгээ төрүүлж байсан аваргын гэргий Оюунбилэг нөхрийгөө Лондонгийн олимпод медаль хүртэж байх үед олны өмнө гарч, дахин хөл хүнд болсноо нуулгүй харуулсан нь энэ гэр бүлийн бас нэгэн баяр байв. Аваргын гэргий өдгөө гурав дахь хүүхдээ хэвлийдээ тээж байна.

УРЛАГИЙН УЛААН ФАНАТУУД
Монгол улсын заан О.Одгэрэл нэг үе циркийн урлагаар хичээллэж, бүр хүнд төрлийн үзүүлбэрийг үзүүлж явсан урлаг, спортын улаан фанат. Харин цагдаагийн академийг хуульч мэргэжлээр төгссөн уран барилдаант зааны гэргий УАДБЧ-ийн гоцлол бүжигчнээр ажилладаг Ш.Одонтуяа гэх бүсгүй бий. Заанд хоёр хөөрхөн охин төрүүлж өгсөн эл бүсгүй насаараа бүжиглэж байгаа чадварлаг хатагтай. Тиймдээ ч эхнэрээ бүжиглэж байхад олж харсан гэдэг О.Одгэрэл заан урлагт тун элэгтэй байдаг гэнэ лээ. Бүр Ш.Одонтуяа хатагтай нөхрийгөө урлагийн мэдрэмжтэй бөх хүн хэмээн амаа олохгүй магтсан удаатай. Ямартаа ч хоёр охиноо дагуулан ээжийнх нь тоглолтыг алгасалгүй үзүүлдэг зааны гэр бүлд аз жаргал хүсье.
БАДАР-УУГАНЫ БАДАР-ЭРДЭНЭОлимпийн аварга Э.Бадар-Ууганых ам бүл тавуулаа. Бээжингийн олимпиос аваргын алтан медалийг илүүрхэн авчирч, ард түмнээ баяр бахдалд умбуулж байх үед Бадар-Ууганых гэдэг айл Нандин-Эрдэнэ хэмээх хөөрхөн охинтой байв. Харин олимпийн дараа хосууд өхөөрдөм охинтой болсон бол энэ оны гуравдугаар сард аваргын гэргий Азжаргал амаржиж, анхны хүүгээ тэвэрсэн юм. Бадар-Ууган аваргын бага охинд Их аварга Асашёорюү Д.Дагвадорж нэр хайрлан, нар шиг гялалзсан аавдаа мишээж ирсэн охин хэмээн Наранмишээл гэж нэр шивнэсэн гэдэг. Харин аавтайгаа усны дусал шиг адилхан тэдний хүүг Бадар-Эрдэнэ гэдэг билээ.
Ч.Дэлгэрцэцэгийн Ананд Хийлч Ч.Дэлгэрцэцэг урлагийнхан дундаа бас л өөрийнхөөрөө өвөрмөц амьдарч яваа бүсгүй. Сонгодог урлаг хэмээх гэр бүлд багтаж, хийл хөгжмийн тансаг эгшигээр сэтгэл аргадаж, зүрх догдлуулдаг тэрээр АНУ-д мэргэжлээрээ суралцаж байгаад нэг л өдөр малайз хүнтэй гэрлэж, харь орноос хөөрхөн хүү, нөхөртэй болон ирсэн. Гэтэл бас нэг л өдөр хүүгийнхээ ааваас салж уул уурхайн бизнес эрхлэгч Марк хэмээх энэ эрхэмтэй амьдралаа холбож, өнгөрсөн зун Монгол шилтгээнд нижгэр хурим хийсэн. Түүний хувьд уран бүтээлээс нь гадна зүрх сэтгэлийг нь хүндлэн дээдэлдэг нэгэн хэрэгтэй байсан биз ээ.
Хийлч хатагтайн хүүг Ананд гэдэг. Азийн эрлийз болоод ч тэр үү, монголжин төрх, эршүүд эгдүүтэй Ананд өдгөө таван настай. Ц.Мянганбаярын хоёр дахь гэргий Х.Азжаргалын Маршал таун дахь цэцэрлэгт хүмүүждэг.
ЗААНЫ ҮРГЭЛЖЛЭЛХовд нутгаас төрсөн хүчтнүүдийн нэг, улсын заан Ч.Батзориг сүүлийн үед заал танхимын барилдаанд тэр бүр зодоглохоо больсон ч түүний хүү тун удахгүй үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээнээ хүч үзэн барилдахад бэлэн болжээ. Ч.Батзориг зааны хүүг Б.Дэнзэнсамбуу гэдэг бөгөөд одоо 17 настай ч бие хаа, чац сайтай энэ хүүг сайн бөх болно гэж шинжсэн хүн олон бий. Түүний хүү уран барилдаанч заан аавынхаа урмыг хугалалгүй, бөхийн эрдэмд шамдаж байгаа бөгөөд энэ жил тохиосон Ховд аймгийн 80 жилийн ойн баяр наадмын хүүхдийн барилдаанд түрүүлсэн гэдэг.
ХӨГШИН ААВРок хөгжим, нирваан, нисваанис гэж явсаар байгаад гуч гарсан хойноо сэтгүүлч бүсгүйтэй амьдрал, хувь заяагаа холбосон “Нисванис”-ын ахлагч Амгаа өнгөрсөн онд Улс тунхагласны баяраар үрийн зулай үнэрлэж аав болсон. Хэсэг зуур япон бүсгүйтэй романс хэлхэж, нэр холбогдсоноос бусдаар хаа очиж хүүхэн шуухантай холбогдож, энд тэнд хүүхэд өнчрүүлээгүйг нь бодоход Амгаа яах аргагүй эрийн шийр бололтой байдаг. Өнгөрсөн зун нижгэр хурим хийж, удалгүй хөөрхөн охинтой болсон хосууд рок попын өхөөрдөм гэр бүлүүдийн нэг болоод буй. Охиноо урт хуруутай учраас урлагийн хүн болгохоор сэтгэл шулуудсан Амгаа хэдийнэ төгөлдөр хуур худалдаад авчихсан гэдэг шүү.
ААВ, ЭЭЖИЙН ТУСГАЙ ҮЙЛЧИЛГЭЭ!!!Монголын толгой хуульчдын нэг Ц.Шаравдоржийн гэргий Ц.Эрдэнэчулуун хэмээх бизнесмэн хатагтай бий. Гадаад, дотоодын таван сургууль дүүргэсэн, хэл ус, тархи толгой гэж гавал энэ хатагтай “Гандирс” хэмээх барилгын компанитай. Гэрийн ажил хийдэг жижиг гар ч биш хэмээн хошигнон “томордог” Ц.Эрдэнэчулуун хатагтай бизнесээсээ хальж, ойрын жилүүдэд улс төрд идэвхийлэх болсон нь сайшаалтай. Учир нь түүн шиг хүчирхэг, оюунлаг, дайчин хүүхнүүд улс төрийн орчинд үгүйлэгдэж байгаа билээ.
Хэн хэн нь анхны ханиа алдаж, өнчирч, шаналж явахдаа бие биеэ олж ханилсан хосууд хүний өөрийн нийлсэн дөрвөн хүүхэдтэй бөгөөд хоёр багаас бусад нь тус тусын амьдрал хөөжээ. Энэ бяцхан гүнжийн тухайд тэдний хэнз охин бөгөөд өдгөө бага сургуулийн сурагч. Хайр, амьдралынх нь баталгаа болон мэндэлсэн хэнз охиндоо хэдийгээр хошуу дэвсдэг ч гэлээ ажил бизнес гээд зав зайгүй байдаг хосууд тусгай “аав ээж”-ээр охиноо халамжлуулдаг байна. Гэрийнх нь өөдөөс харсан тусгай байранд амьдардаг хосууд гэрийн үйлчлэгч, хүүхэд харгалзагч гэхээсээ илүүтэй залуу аав, ээж шиг нь бяцхан гүнжийг халамжлан асардаг гэнэ лээ.
ТАЙЧДАГ ГИШҮҮНИЙ ТАНХИ ХҮҮЦэл залуу 36 насандаа генералын мөрдэс гялалзуулсан, олон улсын цэргийн хүрээнд онц хүндлэлтэй Ш.Жадамба генералын голомт залгах хүү Ж.Энхбаяр гишүүн сайн эцгийн нэрийг сэвтээхгүй авч яваа онц хүү. Саявтархан буйдандахгүй тайчиж эсэргүүцлээ илэрхийлнэ гэснээс тайчдаг гишүүн нэр аваад буй тэрээр буурь суурьтай, багаас цэргийн амьдрал мэддэгийнх Батлан хамгаалахын сайдаар ч ажиллаад авсан. Энэ эрхэм гурван хүүтэй бөгөөд дунд хүүгээ Оросын Суворовчдын сургуульд сургаж, залгамж халаагаа хэдийнэ бэлтгэж эхэлсэн гэнэ лээ. Харин хөтөлж яваа нь эрхэм гишүүний бага хүү бөгөөд “Орчлон” сургуулийн сурагч бяцхан атаман эрх танхи гэж эцэг эхийнхээ бурхан болсон амьтан гэнэ лээ.
Сэтгэгдэл байхгүй байна