Сүхбаатарын талбайд зургадугаар сарын 1-нд болсон 900 хүүхдийн флэш моб арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэр бүлийнхнийхээ хамтаар зочиллоо. Нэг хүү, зургаан охинтой Ерөнхий сайд Сүхбаатарын талбайд бяцхан “гүнж”-ээ авчирсан нь олны харааг булаав. Тавхан сартай бяцхан охин болон хоёр гүнжээ ч мөн танилцуулаад авлаа. Өчигдөр тэрээр эгчийнхээ хамтаар Төрийн ордонтой танилцсан хамгийн бяцхан үзэгч байсан бол өнөөдөр олон нийтийн өмнө ил гарч, хүүхдийн баяраа тэмдэглэж байгаа нь энэ. Ийнхүү сайдын гүнжүүд болон Монголын бяцхан үрс маань баяраа халуун дотно тэмдэглэн өнгөрүүллээ. Монголын үрс маш олон болтугай. 



Сэтгэгдэл байхгүй байна