Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион
байгуулж буй “Мөрөөдлийн хот” гар зургийн уралдааны дүн гарлаа. Уралдаанд нийт
1000 гаруй хүүхдүүд бүтээлээ
ирүүлсэн байна. “Миний мөрөөдлийн тоглоомын талбай” 6-9 нас, “Миний мөрөөдлийн
гудамж” 10-13 нас, “Миний мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн” 14-16 насны 3
ангилалд 18 хүүхдийн бүтээл шалгарлаа. Уралдаанд
оролцсон бүх хүүхдийн бүтээлүүдээр “Мөрөөдлийн хот” гар зургийн үзэсгэлэн 2013
оны зургадугаар сарын 1,2-ний өдрүүдэд Монгол үндэсний түүхийн музейд гарж байна








Сэтгэгдэл байхгүй байна