Холливудын өхөөрдөм хүүхдүүд

Хаа очиж Холливудын одууд их ажил, амжилт карьерынхаа хажуугаар үр хүүхэд төрүүлж, үгүй  гэхэд өргөж аваад ч болтугай өнөр өтгөн гэр бүлийг бий болгохдоо шаргуу улс. Нийгмийн хариуцлагаа их сайн биелүүлдэг гэх үү дээ. Нөгөө талаар үр хүүхэд гэдэг амьдралын утга учир, аз жаргал гэдгийг тэд л яруу тод жишээгээр харуулж ирлээ. Бид энэ удаад эрхэм уншигч танд урд өмнө нь танилцуулж байгаагүй үл таних хүүхдүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Алдарт дуучин Бионси 2002 оноос эхлэн реппер Жэй Зитэй нэг нийлж, нэг салсаар эцэст нь 2008 онд албан ёсоор хуримласан билээ. Алдарт  хосууд  хүүхэдтэй болохыг ихэд хүссээр хүсэл нь биелж  2012 оны 1-р сард Blue Ivy хэмээх бяцхан гүнж мэндэлсэн юм. Blue Ivy охины зураг дөнгөж төрөхөд нь л интернетэд тавигдсан боловч одоо бол Бионси бяцхан охиныхоо царайг зурагчдын дурангаас тун ч чадварлаг нууж байгаа. Хамгийн сүүлд папарацийн дуранд өртөхдөө эмээ, ээж, охин гурав алхаж яваа нь.

Энэ бяцхан, хөөрхөн, мяраалаг охин бол Их Британийн алдарт хос David Beckham Виктория нарын олон жил хүсэн байж төрүүлсэн Harper охин билээ.Бяцхан охины, аав ээж мөн ах нарын хамтаар айлд зочилж явахдаа папарацчидын дуранд өртсөн нь энэ юм. Хуучин “Spike Girls” хамтлагийн дуучин байсан Виктория өдгөө 37 настай, Бруклин, Ромео, Круз хэмээх 3 хүүтэй бөгөөд бяцхан гүнж нь өдгөө 9 сартай.

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр удаа дараа шалгарч байсан жүжигчин Жессика Альба хэдийнэ гэрийн эзэгтэй, 2 хөөрхөн охины ээж болсон. Түүний 3 настай том охиныг Honor, харин бага охиныг Haven гэдэг бөгөөд бага нь дөнгөж 7 сартай. Туршлагатай ээж бага охиноо асрахын хажуугаар хувийн бизнесс эрхлэн чамгүй ажил хэрэгч эмэгтэй гэдгээ харуулаад байгаа. Тэрээр  хүүхдэд зориулсан зөвхөн органик хэрэглэл үйлдвэрлэдэг жижигхэн хувийн аж ахуй эрхлэх болжээ.

Дэлхийн хамгийн чадалтай хоолойтой дуучдын нэг нэрт дуучин Мэрайн Кэри 41 насандаа анхны хүүхдээ төрүүлж хожуу ээж болсон. Болох болохдоо Monroe, Moroccan хэмээх ихрүүдийг тэвэрсэн бөгөөд тэд өдгөө 11 сартай. Түүний нөхөр Nick Cannon хэмээх өнгөт арьст эр бий. Ихрүүдээ төрүүлсэнээс хойш дуучин бүсгүй улам  аз жаргалтай, эрч хүчтэй, үзэсгэлэнтэй болоод буй.

“Victoria Secret”–ийн сахиусан тэнгэрүүдийн нэг Австралийн загвар өмсөгч үзэсгэлэнт Миранда Керр Их Британийн нэрт жүжигчин Орланда Блумтай гэрлээд 2 жилийн нүүр үзэж буй. Тэдний дундаас Flynn гэгч энэ гайхалтай царайлаг бяцхан хүү төрсөн билээ. Бяцхан Flynn одоо нэг нас өнгөрч байгаа. Чадварлаг мэргэжлийн загвар өмсөгч ээж Миранда хүүгээ бүхнээс түрүүнд тавьж, ихэнх цагаа хөөрхөн хүүтэйгээ өнгөрүүлдэг гэнэ лээ.

“Sex and the City” олон ангит киноны гол дүрийн жүжигчин, тачаангуй Сара Жессика Паркер өдгөө 47 настай. Тэрээр 1997 онд жүжигчин Мэтью Бродериктэй гэрлэж, 2002 онд анхны хүү JamesWilkie-г төрүүлсэн билээ. Хосууд 3 жилийн өмнө дахин бүл нэмсэн нь Tabitha, Marion гэх 2 хөөрхөн ихэр охинтой болсон. Ихэр охид эгдүүтэй, хайр татам юм. Сонирхуулахад ихэр охидыг хосууд тээгч эх хөлслөн байж төрүүлжээ.

Оскарын шагналт дэлхийн хамгийн үнэтэй жүжигчдийн нэг болох Николь Кидман өдгөө 45 нас хүрч яваа. Тэрээр дуучин Кейт Урбантай гэрлэж, 2008 онд  Sunday хэмээх охинтой болсон. Дараа нь 2010 оны12-р сард бас нэг охинтой болсон нь тээгч эх хөлслөн төрүүлсэн Faith охин.
Орчин үед хүүхэд тээх боломжгүй ээжүүдийн хүүхэдтэй болох хүслийг биелүүлж буй энэ арга нэлээн өндөр үнэтэй гэсэн. Жүжигчин бүсгүй Том Крузтай сууж байхдаа үрчилж авсан хүү, охин хоёр бас бий.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025