
ОХУ-ын Сочи хотод 2014 онд зохион байгуулах өвлийн XXII олимпийн наадмын зохион байгуулах хороо олон нийтэд Сочийн олимпийн болон паралимпийн наадмуудын медалиудыг танилцуулав.
Медалиудыг үнэт чулуу болон тунгалаг поликарбонатаар хийжээ. Нэг медаль бэлтгэхэд нэг хоног шаардагдах бөгөөд нийт 1300 ширхэгийг хийжээ. Медаль нь тус бүр төрлөөсөө шалтгаалан 460-531 граммын жинтэй байна.







Сэтгэгдэл байхгүй байна