Загварын ертөнцийнхөн дундаа хамгийн их дуулиан шуугиантай амьдардаг нь топ модель Д.Пүрэвсүрэн. Дунд сургуулиа төгсмөгцөө алтны магнатын цайг чанаж, үрийн зулай үнэрлэснээс хойш өдийг хүртэл тэрээр хэвлэлийн “баатар”-ын амьдралаар амьдарч буй. Түүний алхах, гишгэх, явах, суух бүр нь бусдын анхаарлыг эрхгүй татдаг. Топ модель болсныхоо дараахан охиныхоо ааваас салж, “Хархорин” захын эзний хүү болох Цэгцбаатар хэмээх залуутай “жиг” ургуулж нилээд удаан хугацаанд хамтран амьдарсан тэрбээр дахин уул уурхайн магнатыг сонгож хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлээд буй. Монголын алт, уул уурхайн магнатуудын хоёр хөөрхөн охин гаргасан топ модель амаржаад удаагүй байх үедээ тайз, дэлгэцнээ эргэн ирж олны нүдийг орой дээрээ гаргасан. Амаржсан ч амаржаагүй юм шиг гунхах Пүүжээ кино дэлгэцийн хамгийн үнэтэй жүжигчнээр шалгараад байгаа аж. Саяхан нээлтээ хийж кино театрт орлогоороо тэргүүлж буй “Ларьдма” киноныхоо нээлтээр СТА болж энгэрээ цоолуулсан Пүүжээ загварын тайзаа ч тэр дэлгэцийн урлагаа ч тэр хослуулан ажиллах нээ.
Сэтгэгдэл байхгүй байна