Аэша шинэ хамартай болжээ

Энэ бүсгүйн эмгэнэлт түүхийн талаар “Тайм”  сэтгүүлд нийтлэгдэж дэлхий дахинаа цочирдсон. Аэшаг 18 настай байхад хүчээр гэрлүүлж байсан аж. Түүний нөхөр “Талибан” хөдөлгөөний гишүүн бөгөөд эхнэрийнхээ хамар, чихийг огтолж тамалж аминд нь хүрэх дөхсөн билээ. Амиа алдахаа шахсан бүсгүй нөхрөөсөө зугтаж өвөөгийндөө очиж Афганистан дахь НАТО-гийн цэргийн эмч түүнд тусламж үзүүлсэн юм. Хамаргүй болсон Аэшад саяхан Америкийн эмч нар мэс засал хийж шинээр хамар суулгасан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025