Алдарт Батаар хэмээгчийн араг яс залрах байр савны асуудал бас л хойшлохоор боллоо. Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Батаарын олдворыг хүүхдийн баяр буюу зургадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбай дээр олон нийтэд үзүүлнэ гэж зарлаад байсан боловч товлосон цагтаа амжихгүй хэмээн албан ёсоор мэдээлэл өгсөн билээ. Тодруулбал Сүхбаатарын талбайд чулуужсан яс, палентлогийн үнэт олдворыг байршуулах стандартын шаардлага хангасан түр музейг байгуулахад хүндрэл гарчээ. Ямартаа ч хариуцсан яамны зүгээс ирэх сарын 10-ны дотор стандартын шаардлага хангасан түр музейг байгуулна гэдгээ амалж байгаа юм. Ингэснээр Тарбозавр батаар төв талбайд, олон нийтийн нүднээ ил гарах боломж бүрдэх юм.
Сэтгэгдэл байхгүй байна