
Өнөө цагт ижил хүйстнүүдийн талаархи мэдээлэл тийм ч цочирдмоор хачин сонсогдохгүй гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Манин Бууяа гэх хүний тухай чихэндээ ч итгэмээргүй этгээд сонин түүхийг нэлээдгүй сонсч байсан монголчуудын хувьд 1990-ээд оны үед гарч ирсэн Ганбууш, гомо Нараа хэсэгтээ л анхаарлыг нь татсан байх. Харин хувийн амьдралаа илэн далангүй ярьдаг Ганбуушийг бодвол, мань эр тийм ч нээлттэй хүн биш. Олны нүдэнд өртөх дургүйдээ ч тэр юм уу, аль эсвэл элдвээр гоочлуулсаар байгаад халширсан уу, яасан. Сахал үсээ ч хусахаа болиод халамцуухан явах болсон тэрбээр сүүлийн үед олон нийтийн газраар үзэгдэх болсон. Сувдан гинж зүүж, эмэгтэй цүнх барьсан түүнийг анзаарахгүй байхын аргагүй. Гэвч тэрбээр үг хэл, үйл хөдлөлөө хэт их задгайлсанаас болж, хөөгдөх нь олонтаа. Сүүлийн үед дулаан орж хаана л үйл ажиллагаа болно тэнд л Нараа явна. Саяхан болсон “Academy awards”, “Гэгээн Муза”-д мөн ДБЭТ-ийн улаан хивнсээ явж харагдсан. Бүр сүүлдээ өргүүлж, чирүүлж хамгаалагч нарын уурыг барж чирүүлэн гарах болж. Мөрөөрөө байвал юу гэж тэгэх билээ үг үйлдэлээрээ хүмүүсийн дургүйцлийг хүргэж, хэрүүл шуугианд хүргэж явах явахдаа томоохон үйл ажиллагаануудыг сонгож ирэх болж.

Сэтгэгдэл байхгүй байна