Энэ хэн бэ?

Ах дүү гурван мангас нэрээрээ алдаршсан дуучин Лхагваа, Амраа, Дээгий нар яах аргагүй энэ  цагийн эгэлгүй Монголын одууд. Гэхдээ од байх хэцүү бололтой, тэр дундаа Дээгийд. Сүүлийн үед дуучин маань олны нүднээс нуугдаж байхаар шийдсэн бололтой. Хоёр ахыгаа бодвол арай эрт оддын өвчин тусаад байгаа юм болов уу. Нүүрээ ойр тойрныхноосоо нуусан дуучин Дээгийг энэ хэн гэдэг одонцор вэ гэж зарим нэгэн нь сонирхож сонжуурхаж байсан шүү. Ах дүү гурван мангас хамтран саяхан тоглолтоо хийж тэсрэлт гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлж, тоглолт үнэхээр “халуухан” болсон бөгөөд үзэгчдийн сэтгэл хөдлөл ч дээд цэгтээ хүрч, дуу болгоныг нь дагаж дуулж, бүжиглэж байлаа. Харин дуучин Дэлгэрмөрөн үүнд сэтгэл нь хөдөлсөн үү яасан “Та бүхэн бидний тоглолтонд хүрэлцэн ирсэнд үнэхээр баярлалаа” хэмээн эхэр татаж уйлав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025