
Хошин шогийн мисс “Шинэ-Үе” продакшны жүжигчин Ц.Алдармааг царай зүс сайтайн дээр өв тэгш бие хаатай сайхан бүсгүй гэж үзэгчид дуу нэгтэй хэлдэг. Сүүлд жүжигчин Алдармаа “Говь” брэндийн “нүүр царай” болж, УДЭТ-ын жүжигчин Эрдэнэбилэгтэй рекламанд тоглон, цэнхэр дэлгэц, сэтгүүлийн нүүрт гарах болсон. Тэрбээр Монголын эмэгтэй моделиудаас ч чадварлаг гэдэг үнэлгээ ч авч загварын хүүхнүүдийн эгдүү хүргээд байгаа гэсэн шүү. Өдий хүртэл гэр бүлээ төвхнүүлээгүй байгаа жүжигчин бүсгүйн мэргэжил нэгт дотны анд нь Мөрөөдлийн театрын жүжигчин Эрхэмбаярын хоёр дахь эхнэр энэ бүсгүй. Нуруу чацуу энэ хоёр бүсгүй хаана ч явсан цугтаа хөтлөлцөн алхаж явж харагддаг. Нэгэн үе хамтдаа хошин шогт байсан бол өдгөө өөр өөр хамтлагуудад хувиарлагдсан. Тэднийг хошин шогийхон манай урьдаа барих хоёр миссүүд Алдармаа, Эрхэмээгийн хоёр дахь эхнэр гэдэг аж.

Сэтгэгдэл байхгүй байна