Хар тамхины хэргээр саатуулагдаж, саатуулагдаж байх ахуйдаа түлэгдэн эмнэлэгт хэвтээд байсан Бааварын биеийн байдал өдгөө тун дажгүй байгаа. Тиймдээ ч түүний хэргийг өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүх дээр хэлэлцэн нэг мөр шийдсэн билээ. Тэгэхдээ урьд өмнө дуулдаж байсан шиг тийм ч олон жилийн ял оноосонгүй. Тодруулбал, түүний хар тамхи зөөвөрлөсөн, хадгалсан гэх хэрэг дээр улсын обьект санаатайгаар галдан шатаасан хэргээр 10-15 жил өгөхөөр зэхэж буй талаар ярьж, шуугиж байсан билээ. Тэгвэл “Дижитал” хамтлагийн ахлагч, Монголын хип хоп холбооны Ерөнхийлөгч Ш.Батбаярт гурван сар хорих ял оноожээ. Гэхдээ түүний саатуулагдаж байсан өдөр болоод түлэгдэн эмнэлэгт байсан өдрүүд хорих ялд багтах бөгөөд Баавар өнөөдрөөс эхлэн 20 хоногийг торны ард өнгөрөөх аж. Баавар 20 хоног ял эдлэнэ
Хар тамхины хэргээр саатуулагдаж, саатуулагдаж байх ахуйдаа түлэгдэн эмнэлэгт хэвтээд байсан Бааварын биеийн байдал өдгөө тун дажгүй байгаа. Тиймдээ ч түүний хэргийг өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүх дээр хэлэлцэн нэг мөр шийдсэн билээ. Тэгэхдээ урьд өмнө дуулдаж байсан шиг тийм ч олон жилийн ял оноосонгүй. Тодруулбал, түүний хар тамхи зөөвөрлөсөн, хадгалсан гэх хэрэг дээр улсын обьект санаатайгаар галдан шатаасан хэргээр 10-15 жил өгөхөөр зэхэж буй талаар ярьж, шуугиж байсан билээ. Тэгвэл “Дижитал” хамтлагийн ахлагч, Монголын хип хоп холбооны Ерөнхийлөгч Ш.Батбаярт гурван сар хорих ял оноожээ. Гэхдээ түүний саатуулагдаж байсан өдөр болоод түлэгдэн эмнэлэгт байсан өдрүүд хорих ялд багтах бөгөөд Баавар өнөөдрөөс эхлэн 20 хоногийг торны ард өнгөрөөх аж.
Сэтгэгдэл байхгүй байна