Улс төр Ура!!! Ура!!! Ура!!

“Номин талст”-ынхан сүүлийн үед уран бүтээлээсээ хөндийрч тус тусын амьдрал, карьераа хөөх болсон. “Халзан” Дээгий ижил сүрэгтээ нийлж ах дүү мангасуудын нэгэн болон уран бүтээлээ туурвиж яваа бол дуучин Батсүх хааяахан кино энэ тэр гэсэн шиг алхаж буй. Харин Хаянаа улстөрийн хар хүн болж сонгууль бүхэнд хүч үзэн харамсалтайгаар хальтарч унан яваа. Гэхдээ бас болоогүй ээ цахим ертөнц дэхь улс төрчдийн эгнээнд нэгдэж Баянзүрхчүүдийг төлөөлөн байгаа. Тэгвэл уран бүтээл, ажил албаасаа эхлээд хамтлагийн хэдээсээ үл ялиг нууцлаг явдаг Хаазаа буюу Хангэрэл  Хаянаа андынхаа хойноос улс төрийн салбарт уухай хашгирах болсон гэнэ. Бүр энэ салбарт хөл тавиад чамгүй хугацааг үдсэн аж. Тэрээр гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Харьяатын хэлтсийн дарга болоод хагас жилийг үдэж байгаа юм байна. Хаазаагийн хувьд  Тагнуулын ерөнхий газрын дээд сургууль болон Санхүү эдийн засгийн дээд сургуулийг дүүргэсэн чамгүй боловсролтой нэгэн хэмээн ойр тойрныхон нь хэлэх юм билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025