Анхны хүүхдээ Америкт

Монгол банкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарыг тун удахгүй анхныхаа үрийн зулайг үнэрлэх гэж байгаа. Өдгөө 25 настай, Бентлигийн их сургууль дүүргэсэн,орос, англи, төвд хэлтэй дэд ерөнхийлөгч маань анхны хүүхдээ алс холын Америкт амаржуулахаар явуулсан аж. Тэрбээр тус  сургуулийг дүүргэснийхээ дараа банкны салбарт ажиллаж байсан, Швейцарь-Монголын Худалдааны тэнхим гэгчийг 2010 онд Луганод байгуулж, ерөнхийлөгчөөр нь ажилласан, “Ремиф” компанийн захирал. Ийм товч бөгөөд тодорхой намтартай Э.Батшугарын сүйт бүсгүйг Т.Дариймаа гэдэг. Аав Төмөр нь “молекул” Батж.Батбаяртай хамтран “Гутал” ХК-ийн хувь эзэмшдэг манай нууцлаг бизнесмэн хөрөнгөтнүүдийн охин билээ. Гэргий Т.Дариймаагийн тухайд тун ч өндөр боловсролтой, хэл устай залуу бизнесмэн хатагтай. Америкт дээд боловсрол эзэмшсэн бөгөөд АНУ-ын “Голден Сакс” хөрөнгө оруулалтын компанид ажиллаж байхдаа ХХБ-ны хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцан ажиллуулж байсан дэлхийн хэмжээний чадалтай боловсон хүчин. Ноён Э.Батшугараас цөөн насны эгчмэд энэ бүсгүй өдгөө 30 насны босгыг давж яваа. Ийнхүү Монголын дуулиант хосууд анхны хүүхдээ Америкт өлгийдөн авах нээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Батшугар 25-тай, Дариймаа 32-тойшд, цеен насны зерее гэжvv? 7 эгч шд
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025