Рок поп гэр бүлийн цорын ганц дуэт дуучид болох О.Анхаа, Б.Халиун нар хуримын сүлд дуу хэмээгдэх “Сүүн цагаан хурим” дууг хурим найр бүхэнд уригдан дуулж, чамгүй ашиг орлоготой ажилладаг гэлцдэг. Тэгвэл дуэт дуучид маань энэхүү дуугаар халтуур хийх эрхээ саяханаас алдаад байгаа гэнэ. Учир нь олны хүртээл болсон даруйдаа л сонсогчдоос томоохон үнэлгээ аваад байсан уг дууны хөгжмийг Г.Энхбаяр өдгөөгөөс 25 жилийн өмнө зохиож байсан бөгөөд хөгжмийн зохиолч Оюуны өмчийн газарт бүртгүүлсэнтэй холбоотой аж. Анхандаа хөгжмийн зохиолч Г.Энхбаяр дуучин О.Анхбаяр, Б.Халиун нарт таван жилийн хугацаатай энэхүү дууг дуулах эрх олгоод байсан ч тэдний гэрээ дуусахад нэг ч төгрөг хялайлгаагүй гэдэг. Бүр “бид энэ дууг чинь олонд таниулж өгсөн. Зөндөө л уран бүтээлчид дуулсан дуунаас бид мөнгө төлнө гэж гонжийн жоо” хэмээн хэлсэн тухай хэвлэлүүд онцолж байгаа юм. Тиймээс Г.Энхбаяр хос дуучидтай гэрээгээ цуцалж, залуу уран бүтээлч Үүрээ, Мөнхбат нараар дуулуулан эзэмших эрхийг нь шилжүүлэхээр болсон байна. О.Анхаа, Б.Халиун нарын айхтар халтуур төгсөв
Рок поп гэр бүлийн цорын ганц дуэт дуучид болох О.Анхаа, Б.Халиун нар хуримын сүлд дуу хэмээгдэх “Сүүн цагаан хурим” дууг хурим найр бүхэнд уригдан дуулж, чамгүй ашиг орлоготой ажилладаг гэлцдэг. Тэгвэл дуэт дуучид маань энэхүү дуугаар халтуур хийх эрхээ саяханаас алдаад байгаа гэнэ. Учир нь олны хүртээл болсон даруйдаа л сонсогчдоос томоохон үнэлгээ аваад байсан уг дууны хөгжмийг Г.Энхбаяр өдгөөгөөс 25 жилийн өмнө зохиож байсан бөгөөд хөгжмийн зохиолч Оюуны өмчийн газарт бүртгүүлсэнтэй холбоотой аж. Анхандаа хөгжмийн зохиолч Г.Энхбаяр дуучин О.Анхбаяр, Б.Халиун нарт таван жилийн хугацаатай энэхүү дууг дуулах эрх олгоод байсан ч тэдний гэрээ дуусахад нэг ч төгрөг хялайлгаагүй гэдэг. Бүр “бид энэ дууг чинь олонд таниулж өгсөн. Зөндөө л уран бүтээлчид дуулсан дуунаас бид мөнгө төлнө гэж гонжийн жоо” хэмээн хэлсэн тухай хэвлэлүүд онцолж байгаа юм. Тиймээс Г.Энхбаяр хос дуучидтай гэрээгээ цуцалж, залуу уран бүтээлч Үүрээ, Мөнхбат нараар дуулуулан эзэмших эрхийг нь шилжүүлэхээр болсон байна.
Сэтгэгдэл байхгүй байна