Нуруу туруу, царай зүсээрээ тун ч адилхан Монголын сайхан бүсгүйчүүд бол "Азийн модель" агентлагийн захирал, мисс Ч.Содтуяа, Х.Бадамгэрэл нар. Хаа ч явсан хамтдаа алхаж, загварын ертөнцөд өөрсдийн орон зайг тунхаглаж чадсан тэднийг “Эм хоёр загал” гэх нь бий. "Азийн модель" агентлагийг үүсгэн байгуулж олон арван бүсгүйчүүдийг загварын ертөнцөд хөтлөн оруулсан Ч.Содтуяа өөрийн зохион байгуулдаг "Miss Mongolia" тэмцээний шүүгчээр ажиллах үедээ Х.Бадамгэрэлийг олж харан багш шавийн барилдлага тогтоож байсан гэдэг. Улмаар Ч.Содтуяа загварын агентлагийнхаа гадаад бодлогыг хариуцан, Х.Бадамгэрэл нь "Азийн модель" агентлагийг гүйцэтгэх захирлаар ажиллах болоод байгаа. Өдгөө тэд шинэ залуу загвар өмсөгчдийг төрүүлж Азидаа төдийгүй дэлхийн тавцанд гаргах, залууст гоо зүйн мэдлэг олгох зорилгын дор хамтран зүтгэж байгаа билээ. Тэгвэл саяхан арган дээр хагас нүцгэн хөлөө татуулж дуулиан тариад байгаа Х.Бадамгэрэл багшаасаа тангарага тасарч, өрх тусгаарлаад байгаа гэнэ. Тэрээр "Азийн модель" агентлагт өөрийнх нь удирдлага дор ажиллаж байгаа залуу моделиудыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд шинэхэн агентлагаа “Andra model management” хэмээн нэрийдэж аль хэдийнэ үйл ажиллагаагаа эхэлжээ. Дашрамд дуулгахад загварынхан дундаа өндөр боловсролтой, харилцааны соёл сайтай гэгддэг Х.Бадамгэрэлийг дээр өгүүлсэнчлэн араг дээр сандайлж бие хаагаа гайхуулсанд дургүйлгэх хүн олон байгаа бөгөөд фэйсбүүкээр нэг хэрүүлийн чанартай үгс шидэлцэж буй билээ. 


Сэтгэгдэл байхгүй байна