Хууль зүйн үндэсний хүрээлэн (ХЗҮХ)-гийн захирал Н.Лүндэндорж энэ сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар хэл ам хэрүүл тэмцэлтэйхэн томилогдсон. Тиймээс тус хүрээлэнгийн захирлын суудал эзгүй байсан юм. Тэгвэл Н.Лүндэндоржийн оронд Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн зөвлөх Х.Номингэрэл хэмээх бүсгүйг томилсон нь олны нүд чихийг оройн юунд нь тулгаж байна. Тус хүрээлэнгийн шинэхэн захирал Х.Номингэрэл 2002-2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөж, 2009-2010 онд Унгарт магистрын зэрэг хамгаалжээ.
Тэрээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Хуягийн охин бөгөөд Х.Тэмүүжинг хаана л явна үргэлж хамт явдаг нэгэн хэмээн хэвлэлээр цуурхаж буй юм. Х.Номингэрэл нь Х.Тэмүүжинг МУИС-ийн багш байхад нь шавь, Х.Тэмүүжин "Нээлттэй академи" төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг байхад зохицуулагчаар, Х.Тэмүүжинг УИХ-ын гишүүн болоход нь түүний туслахаар, харин Хууль зүйн сайд болоход зөвлөх нь болж байсан юм. Харин одоо Хууль зүйн сайдын алба хаших ахуйд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал болоод байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна