Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу би Дугуй толины өмнө дахин дахин эргэлдээд... гэж ирээд донжтой нь аргагүй эвлэгхэн дуулсаар гарч ирсэн энэ бүсгүйг өдгөө танихгүй хүн ховор. Увс нутгийн дууч удамтай бүсгүй маань угийн шулуухан зангаараа ч алдартай. Толгойд орж ирснээ тоохгүй хэлдэгээсээ болж хэд хэдэн онигоонд орж явсан Д.Бурмаагийн нөхөр МУ-ын начин Насандэлгэр. МУИС-ийн Ардын урлаг судлалын салбарыг урлаг судлаач шүүмжлэгч мэргэжлээр төгссөн дуучин Бурмааг оюутан ахуй цагтаа гэрийн үйлчлэгч хийж явсан гэх юм билээ. Нэг үгээр хэлбэл Солонгосын пудр оруулж ирдэг байсан Алтанцэцэг хэмээх бизнес сэтгэлгээ нь овоо хөгжсөн бүсгүйн гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан. 

Сэтгэгдэл байхгүй байна