Аваргын балиашиг Б.Адьяахүү начин

Нэгэн цагт уран хурц барилдаанаараа үзэгч олноо баясгаж явсан бөх эдүгээ олон сайхан шавийн багш болж, үндэсний бөхийнхөө хойч үеийг бэлдэж яваа билээ. Тэр эрхэм бол МУ-ын начин Б.Адьяахүү. Өчигдөр болсон багшийнхаа сонгуулийн нээлтэн дээр хүрэлцэн ирсэн тэрээр манай дуранд ийн өртсөн юм. Б.Адьяахүү начин аварга багшийнхаа талаар ч “Аварга бол Хэнтий аймаг буюу хуучнаар Сэцэн ханы нутгийн хүү. Маршал Х.Чойбалсан гуайгаас хойш 60 жилийн хугацаанд дандаа баруун нутгаас төрийн тэргүүн төрсөн байдаг. Тиймээс эргээд зүүн нутгаас төрийн тэргүүн гарах нь сайхан юм байна гэж бодсон. Үүнээс гадна би аваргыг үзэл бодол, үйл хэрэг, боловсролын хувьд ч төрийн тэргүүн байх хүн гэж боддог. Бас бөхийн дөрвөн төрлөөр маш өндөр амжилт гаргасан. УИХ-д гурван удаа дэвшсэн сайн улстөрч, хуульч болохоор Ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэсэн бодолтой байгаа шүү” хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • mundag bagsh shuu amjilt huseye
    2013 оны 05 сарын 29 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025