Сэтэрт талын “секси” бүсгүй

Нийтийн дууны салбарт царай зүс, бие хаа, хоолойн цар хүрээгээрээ хүч түрэн орж ирсэн дуучин бүсгүйчүүдийн нэг бол А.Түмэн-Өлзий. Уртын дуучин хэмээн өргөмжилөгдсөн энэ хатагтай бие даасан тоглолт , тэр бүү хэл гурван ч цомгийн ард гараад байгаа. Түүнчлэн урлагийн салбарт хүч үзэхийн зэрэгцээ А.Түмэн-Өлзий нэг хэсэг фото моделийн чиглэлээр эрчимтэй нь аргагүй ажиллаж олон эрчүүдийн нүд юуг нь унагаж явсан удаатай. Харин түүнийг ийн фото модель аятай хагас нүцгэн зураг сэлтээ олон нийтийн цахим хуудсанаа тавьсанд дургүйлгэх хүн байсан. Магадгүй уртын дуучин, уран бүтээлч хүний хувьд ёс суртахуун талаасаа зүйд үл нийцэх  байх. Ямар боловч нийтийн болон уртын дууны төрөлд уран бүтээлээ туурвидаг “Сэтэрт тал”, “Тийм яруухан”, “Баясгалантай сайхан”, “Даяарын амгалан” “Ижий зун” зэрэг дуугаараа сонсогчдын танил болсон А.Түмэн-Өлзий Хөгжим бүжгийн коллежийг ёочин хөгжмийн мэргэжлээр суралцаж дүүргэсэн, СУИС-ийг уртын дуучин мэргэжлээр онц дүнтэй төгссөн гэгддэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • гоё юм оо хө
    2013 оны 05 сарын 25 | Хариулах
  • ӨӨ ЗАВХАНЫХ ЮМ УУ?
    2013 оны 05 сарын 23 | Хариулах
  • anu
    zawhanih biz de gehdee nutag ornihoo neriig gargaj bv*****
    2013 оны 05 сарын 22 | Хариулах
  • buugii
    tsarai zuseeree geheesee iluu hooloi saitai duuchin shuu amjilt husie
    2013 оны 05 сарын 22 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025