Мээдээ охинтой боллоо

“Камертон”-ы дөрвөлийн сэтгэл санаа нэгдэж, хамтлаг байгуулсан цагаас хойш даруй 15 жилийг ардаа орхижээ. Уран бүтээл, магтаал сайшаалаар дүүрэн энэ хугацаанд тэд хувийн амьдралын тухайд ч тус тусын төөргөөр замнаж явна. Нэг айлын хүргэд болсон хоёрыг эс тооцвол нөгөө хоёр нь нэг л тогтворгүй хувийн амьдрал туулж явах шиг. Ганаа, Мээдээ хоёр хоёул анхны амьдралаа орхиж, хоёр дахь сонголтоо хийгээд буй. Ганаа саяхан дахин охинтой болсон Мээдээ мөн 2 дахь охиноо өлгийдөж аваад удаагүй байна. Гуравдугаар сарын 22 буюу өдөр, шөнө тэнцдэг билигт сайн өдөр Мээдээгийн гэргий Болормаа амаржиж, охинтой болсон билээ. Анхны амьдралаа дуучин Р.Лхамаагийн төрсөн дүү Р.Отгонлхамтай эхлүүлж, хөөрхөн хүүтэй болж байсан тэд нэг л өдөр хоёр тийш болсон нь одоогоос гурван жилийн өмнөх явдал. Дуучин эрийн 2 дахь гэргий Болормаагийн тухайд 1992 оны бүсгүй бөгөөд 21-хэн насандаа ээж болсон тэрээр фото моделийн чиглэлээр карьер хөөж, хэд хэдэн газрын рекламд тоглож байсан билээ.  Гэрээсээ ч гаралгүй охиноо бөөцийлөөд завгүй байгаа Мээдээ, Ганаа нар хөл газар хүрэхгүй хөөрцөглөж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025