Францын нэрд гарсан зохиолч Доминик Веннер Парисын Дарь эхийн сүмийн гол шүтээний өмнө амиа хорложээ. Тэрбээр өөрийгөө буудахдаа хэд хэдэн захидал өмнөө тавьсан байжээ. Түүний үлдээсэн захидлаас үзвэл саяхан батлагдсан ижил хүйстний гэрлэлтийг дэмжсэн хуулийг эрс буруушаасан аж. Эмгэнэлт хэрэг Парисын Бастилийн талбайд ижил хүйстнүүдийн баярын концертоос хэдхэн цагийн өмнө болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна