Тэргүүн жем

Ямар ч сонирхолгүй болоод байсан үндэсний бөхийг сэргээсэн зургаан залуу зааны нэгээр дуудуулж явсан энэ эрхмийг бизнес хөөлгүй барилдаж байсан бол өнөөдөр Монгол улсын даян аваргаа байг гэхэд Далай аварга хэмээн цоллуулах энүүхэнд байлаа хэмээн харамсах бас магтах хүн цөөнгүй. Даанч тухайн үед бөхийн хүч, хөлсийг үнэлэх үнэлгээ тун тааруу учраас Ц.Цэрэнпунцаг гарьд ямар ч орлогогүй том цолтой бөх байснаас гээд бизнес хөөсөн гэлцдэг. Бөхчүүд дундаа л бизнес сэтгэлгээ нь овоо хөгжчихсөн, нэлээд боловсролтой, гадаад хэлний хувьд гайгүй сайн ярьчихдаг болохоор явахгүй гээд ч яах билээ. Амьдрал хойно. Тэрээр спиртийн бизнест эргэлт буцалтгүй хөл тавьж "Тэргvvн" хэмээх архи үйлдэрлэж зах зээлийн гэж тодотгодог энэ нийгэмд өөрийн гэсэн орон зайг бий болгон үндэсний хэмжээнд манлайлж буй томоохон компаниудын нэг “Жем интернэшнл”-ээ үүсгэн байгуулж өдий зэрэгт хүргэсэн гэдгийг манайхан андахгүй. Түүгээр ч барахгүй мань гарьд энэ амжилтандаа урамшсан уу, аль эсвэл ямар нэгэн тохироо нь таарсан уу үүрэн телефоны салбарт шинэ оператор оруулж ирсэн нь Монголын өнцөг булан бүрт малчин ардаас эхлээд манцуйтай жаалууд хүртэл санаан зоргоор ярих болсон Жи-Мобайл. Бас болоогүй ээ сүйхээтэй, бизнес сэтгэлгээ нь дэндүү хөгжчихсөн гэдгээ харуулж “Мобиком”, “Скайтел”, “Юнител” ч дөнгөөгүй байхад Монголын хүчний байгууллагууд болох цагдаа цэргийхэнд “шахаж” дөнгөсөн хашир бизнесмэн. Өдгөө харин эрхэм гарьд хийдгээ хийсэн хүн шиг бурхан шашин, гэгээрэл юунд хамаг сэтгэл оюун, бие юугаа зориулсан шиг алс холын Америкт гэр бүлийн хамт суурьшиж буй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • baagii
    uneheer tserenpuntsagin hajuud suhbat denduu jijig bailaa gants havirhad ni boon uilaan mailaan boldog bailaa daa aguu avarga baih hun dee amjilt
    2013 оны 05 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025