Бааварт 5-10 жил нэмж магадгүй

“Дижитал” хамтлагийн дуучин Ш.Батбаяр буюу Баавар өнгөрсөн сарын эхээр ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хар тамхины хэргээр шалгагдаж байхдаа галд өртсөн. Галын улмаас түүний биеийн 35 орчим хувь нь буюу нуруу, нүүрний хэсэг нь түлэгдсэн.
Хэдийгээр Баавар “цахилгааны утаснаас оч үсэрч өрөөнд гал гарсан” хэмээн  мэдэгдсэн ч галын шинжээч Ш.Бааварыг өөрөө өрөөндөө гал тавьж, түлэгдсэн гэсэн дүгнэлт гаргасан билээ.
Тэгвэл хуулийн байгууллагынхан дуучин Ш.Батбаярт “Улсын обьектыг санаатайгаар галдан шатаасан” гэх үндэслэлээр 5-10 жилийн ял нэмж, төлөвлөөд байгаа сурагтай.
Түүнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 29-нд Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн танхимд болохоор товлогдсон байна.
Харин дуучин Ш.Баавар өдгөө батлан даалтад гарч гэртээ эмчилгээ хийлгэж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025