Ц.Элбэгдоржийг сонгуулийн хууль зөрчсөн хэмээн ШӨХТГ-т хандав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар нэр дэвшигч нь нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс буюу сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс сурталчилгаагаа эхлүүлэх эрх зүйн үндэстэй.
Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшиж буй Ц.Элбэгдорж сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэхээс 6 хоногийн өмнө NTV телевизээр “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцож, энэхүү нэвтрүүлэг нь илтэд сонгуулийн сурталчилгааны агуулгатай болсон байна.
Уг нэвтрүүлгийг хэд хэдэн телевизээр орон даяар давталттайгаар нэвтрүүлж байгаа нь сонгуулийн сурталчилгааг хуульд заасан хугацаанаа өмнө эхлүүлэхийг хориглохоор заасныг зөрчиж байна хэмээн МАН-ын Хэрэг эрхлэх газраас үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.20 дахь хэсэгт заасны дагуу шалган, холбогдох хариуцлага тооцохыг хүсч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ханджээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025