Бүсгүйчүүдийн ижилсэл

"Black Zebra" "Navchaa film" -ын анхны бүтээл  "Лардьма" уран сайхны кино орлогоороо тэргүүлсээр байгаа билээ.  Уг киноны гол дүрд топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн, жүжигчин Гэрэлсүх, Б.Навчаа нар тоглосон нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаад байгаа аж.  Ларьдма бүсгүйн жинхэнэ хайр аз жаргалтай амьдрал нь хардалт, гэр бүлийн хүчирхийлэлээр эхэлнэ. "Би чамдаа хязгааргүй их  хайртай" гэх үгний цаана ямар их айдас, зовлон тэвчээр Ларьдма бүсгүйн хувь, заяаг хэрхэн эргүүлэхийг уг кинонд өгүүлнэ.
Киноны нээлтийн үеэр гол дүрийн жүжигчин, зураглаач нарыг ССАЖЯ-аас МУСТА хэмээх цол тэмдгээр шагнасан нь гэнэтийн бэлэг болов. Уг киноны гол дүр Ларьдма буюу жүжигчин Пүүжээ СТА болсон.  Киноны нээлтийн үеэр жүжигчин, продюсер Б.Навчаа топ Пүүжээ нар киноныхоо нээлтэнд ижилэн хувцаслаж ирснийг та харж байна.Хар улаан ижилссэн хоёр бүсгүй энэхүү киног бодит амьдралаас сэдэвлэсэн юм шиг дүрийг нь гайхалтай бүтээж үзэгчдийн таашаалд нийцээд буй.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025