Залуус чуулна

“Залчуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт” үндэсний чуулган өнөөдөр болно. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулж байгаа уг чуулганд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн залуусын төлөөлөл болох 800 гаруй зочид төлөөлөгч оролцох юм. Чуулганаар залуучуудын хөгжлийн талаар баримтлах шинэчлэлийн бодлого, зорилтуудыг тэдний оролцоотойгоор тодорхойлох юм байна.
Дашрамд дурдахад, Монгол Улс хүн амын насны бүтцийн хувьд дэлхийн бусад оронтой харьцуулахад залууд тооцогддог бөгөөд 2012 оны байдлаар нийт хүн амын 33,8 хувийг 18-35 насны залуучууд эзэлдэг гэсэн судалгаа байдаг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025