"Овжин охид"-оор олонд танигдаж, онгод авч бөө болсон СТА, жүжигчин Ц.Ганзориг оюутан ахуйдаа чихэр зарж төлбөрөө хийхээс эхлээд тун овжин сэргэлэн хүү байсан гэдэг. Бүр Жамц баяны дүрээр олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Д.Найдангийн зээ хүү тэрээр хэдхэн жилийн өмнө “сахилгагүйтэж” яваад сахилгад хүртэл ороод амжсан арвин намтартай. Өдгөө насны эрхээр намба сууж, мах шөл нэмж нэлээд зузаарсан жүжигчин залуу маань “Маск" продакшны нүүр царай болон гялалзаж яваа. Тиймдээ ч хэсэг хугацаанд онгод сахиус аван олны нүднээс нам жим амьдрахад нь түүнийг үгүйлэх үзэгчдийн тоо тэнгэрт хадаж байсан болов уу. Харин бөө болсноор түүний амьдралд олон өөрчлөлт гарсан гэнэ лээ. Адаглаад л сайн муу найзаа ялгадаг болсон төдийгүй ямар нэгэн ажил, асуудал гарвал онгод тэнгэрийнхээ хүчээр олоод мэдчихдэг гэхэв. Ер нь хань ижил, үр хүүхэдгүй нэгэнд нь аз жаргал бэлэглэж, хэвтэрт орсон заримыг босгон тэнхрүүлэх гээд жүжигчин эр тун ч “бяртай” зайран гэнэ лээ. Түүнчлэн саяхан "Ододтой бүжиглэе" шоугаар урлагийн мэдрэмжээ улам өндөрт харуулсан Сампил хоёр хүүхэдтэй өмнөх эхнэрээсээ өрх тусгаарлаж залуухан бүсгүйг сонгосон талаар урлагийнхан жиг жугхийж эхэллээ. Тун тоогүй нь шинэхэн гэргийтэйгээ таарамж тун муу гэнэ. Угаас урдах хойдох амьдралын сүүдэртэй тал, бэрхшээл зовлон гэж дуусах биш. Хүний ертөнцийн энэ жам ч Сампил зайранг тойроогүйд гайхах ч юм алга. Гэвч олны ам дамжих эл яриа үнэн худлыг цаг хугацаа харуулах биз ээ. Сампил шинэхэн гэргийтэйгээ таарамж муу юу?
"Овжин охид"-оор олонд танигдаж, онгод авч бөө болсон СТА, жүжигчин Ц.Ганзориг оюутан ахуйдаа чихэр зарж төлбөрөө хийхээс эхлээд тун овжин сэргэлэн хүү байсан гэдэг. Бүр Жамц баяны дүрээр олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Д.Найдангийн зээ хүү тэрээр хэдхэн жилийн өмнө “сахилгагүйтэж” яваад сахилгад хүртэл ороод амжсан арвин намтартай. Өдгөө насны эрхээр намба сууж, мах шөл нэмж нэлээд зузаарсан жүжигчин залуу маань “Маск" продакшны нүүр царай болон гялалзаж яваа. Тиймдээ ч хэсэг хугацаанд онгод сахиус аван олны нүднээс нам жим амьдрахад нь түүнийг үгүйлэх үзэгчдийн тоо тэнгэрт хадаж байсан болов уу. Харин бөө болсноор түүний амьдралд олон өөрчлөлт гарсан гэнэ лээ. Адаглаад л сайн муу найзаа ялгадаг болсон төдийгүй ямар нэгэн ажил, асуудал гарвал онгод тэнгэрийнхээ хүчээр олоод мэдчихдэг гэхэв. Ер нь хань ижил, үр хүүхэдгүй нэгэнд нь аз жаргал бэлэглэж, хэвтэрт орсон заримыг босгон тэнхрүүлэх гээд жүжигчин эр тун ч “бяртай” зайран гэнэ лээ. Түүнчлэн саяхан "Ододтой бүжиглэе" шоугаар урлагийн мэдрэмжээ улам өндөрт харуулсан Сампил хоёр хүүхэдтэй өмнөх эхнэрээсээ өрх тусгаарлаж залуухан бүсгүйг сонгосон талаар урлагийнхан жиг жугхийж эхэллээ. Тун тоогүй нь шинэхэн гэргийтэйгээ таарамж тун муу гэнэ. Угаас урдах хойдох амьдралын сүүдэртэй тал, бэрхшээл зовлон гэж дуусах биш. Хүний ертөнцийн энэ жам ч Сампил зайранг тойроогүйд гайхах ч юм алга. Гэвч олны ам дамжих эл яриа үнэн худлыг цаг хугацаа харуулах биз ээ.
Сэтгэгдэл байхгүй байна