Арлын оронд сүүлийн үед танилцах үдэшлэг зохион байгуулах нь түгээмэл болчихоод байгаа гэнэ. Үүнийг Мэргэжлийн сумогийн холбооны удирдлага ч онцгойлон анхаарч, сумочдыгоо охид бүсгүйчүүдтэй танилцуулах тал дээр ивэвхийлэн ажиллахаар болсон аж.Тухайлбал, энэ сарын 19-нд буюу башёгийн найм дахь өдрийн үдээс хойш сумогоор барилдаж эхэлж буй залуу бөхчүүдийг 100 гаруй охид бүсгүйчүүдийн хамт сумогийн “Кокугикан” ордны ресторанд хамтдаа дээд зиндааны бөхчүүдийг барилдааныг үзэхийг уриад байгаа юм. Энэ үеэр сумочид охид бүсгүйчүүдтэй танилцах боломж олдох бөгөөд сумогийн холбоо сумочдодоо хайр сэтгэлийн зууч байдлаар ажиллахаар болжээ.

Сэтгэгдэл байхгүй байна