Эр хүн зоригтой бол чоно чацга алддаг гэх эртний үг бий. Чухам чоно чацга алдам зоригтой, омголон, бардам Монгол эрсийн нэг бол Ц.Төмөрбаатар. Цалгисан их авьяастай Цагааны Цэгмидийн хүү Ц.Төмөрбаатар цэл залуухан 25 насандаа Төрийн соёрхолт хэмээх хүссэн аавын хүү хүртээд байдаггүй хүндтэй шагналыг зүй ёсоор гардаж, хамгийн гайхалтай нь өөрийнхөө хүсэлтээр буцааж байсан цөс ихтэй эр. Олон жил гавьяа шагналгүй, зах зээлийн ороо бусгаа үед бор дарсанд толгойгоо мэдүүлж явсан үе ч түүнд бий. Харин билэг их авьяастай энэ эрхмийг дахин амьдруулсан ачтан бол түүний одоогийн гэргий Б.Отгончимэг. Жагаа гавьяатын “Шувууд нутаг буцах болоогүй” дууны клипэнд тоглож жүжигчний авьяас, бүсгүй хүний гоо сайхнаа гайхуулаад амжсан Б.Отгончимэг хатагтай жинхэнэ мяндсан ухаантай, дайчин бүсгүй гэдэг. Алдаж, онож явсан алдарт жүжигчинг амьдралд дахин дурлуулсан тэрээр хувийн бизнес эрхэлдэг бөгөөд ноён Ц.Төмөрбаатарын ар талыг даагч. Тэгвэл Ц.Төмөрбаатарын хүүхдүүд өдгөө эрийн цээнд хүрч том болсоныг та бүхэн харж байна. Түүний том хүү аавтайгаа усны дусал мэт адилхан энэ залууг Т.Анар гэдэг. Мөн л урлагийн “бурхад”-ын цус судсаар нь лугшиж буйг сануулах мэт кино, дэлгэцийн урлагт хөл тавьсан түүнийг МҮОНТ-ийн “Улаан эрэг” олон ангит киноны Мангас Мягмарын дүрээр илүүтэй таних билээ. Харин том охиныг нь Т.Биндэрьяа гэдэг бол бага охин Сүндэрьяа нь хөгжим бүжгийн дүнд сургуулийн төгөлдөр хуурын ангид сурдаг. Бас л аавынхаа генийг өвлөж жүжигчин мэргэжилтэй болох сонирхолтой бага охиноо хүсвэл хойд хөрш рүү сургуульд сургахаар шийдсэн хэмээн гавьяат жүжигчин маань нэгэн хэвлэлд онцолж байсан юм шүү. Түүнчлэн түүнийг өнгөрсөн намар хэнз хүүтэй болсоныг мэдэх хүн олон биз ээ. Цалгисан их авьяастай Цагааны Цэгмидийн үр ач нар
Эр хүн зоригтой бол чоно чацга алддаг гэх эртний үг бий. Чухам чоно чацга алдам зоригтой, омголон, бардам Монгол эрсийн нэг бол Ц.Төмөрбаатар. Цалгисан их авьяастай Цагааны Цэгмидийн хүү Ц.Төмөрбаатар цэл залуухан 25 насандаа Төрийн соёрхолт хэмээх хүссэн аавын хүү хүртээд байдаггүй хүндтэй шагналыг зүй ёсоор гардаж, хамгийн гайхалтай нь өөрийнхөө хүсэлтээр буцааж байсан цөс ихтэй эр. Олон жил гавьяа шагналгүй, зах зээлийн ороо бусгаа үед бор дарсанд толгойгоо мэдүүлж явсан үе ч түүнд бий. Харин билэг их авьяастай энэ эрхмийг дахин амьдруулсан ачтан бол түүний одоогийн гэргий Б.Отгончимэг. Жагаа гавьяатын “Шувууд нутаг буцах болоогүй” дууны клипэнд тоглож жүжигчний авьяас, бүсгүй хүний гоо сайхнаа гайхуулаад амжсан Б.Отгончимэг хатагтай жинхэнэ мяндсан ухаантай, дайчин бүсгүй гэдэг. Алдаж, онож явсан алдарт жүжигчинг амьдралд дахин дурлуулсан тэрээр хувийн бизнес эрхэлдэг бөгөөд ноён Ц.Төмөрбаатарын ар талыг даагч. Тэгвэл Ц.Төмөрбаатарын хүүхдүүд өдгөө эрийн цээнд хүрч том болсоныг та бүхэн харж байна. Түүний том хүү аавтайгаа усны дусал мэт адилхан энэ залууг Т.Анар гэдэг. Мөн л урлагийн “бурхад”-ын цус судсаар нь лугшиж буйг сануулах мэт кино, дэлгэцийн урлагт хөл тавьсан түүнийг МҮОНТ-ийн “Улаан эрэг” олон ангит киноны Мангас Мягмарын дүрээр илүүтэй таних билээ. Харин том охиныг нь Т.Биндэрьяа гэдэг бол бага охин Сүндэрьяа нь хөгжим бүжгийн дүнд сургуулийн төгөлдөр хуурын ангид сурдаг. Бас л аавынхаа генийг өвлөж жүжигчин мэргэжилтэй болох сонирхолтой бага охиноо хүсвэл хойд хөрш рүү сургуульд сургахаар шийдсэн хэмээн гавьяат жүжигчин маань нэгэн хэвлэлд онцолж байсан юм шүү. Түүнчлэн түүнийг өнгөрсөн намар хэнз хүүтэй болсоныг мэдэх хүн олон биз ээ.
Сэтгэгдэл байхгүй байна