Дуурь, бүжгийн эрдмийн театрын түүхэн 50 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр эхэлж байна. Нэг ёсондоо хүн төрөлхтнийг хэдэн зууны тэртээгээс өөртөө дурлуулсаар ирсэн сонгодог урлагтай монголчууд танилцаад 50 жилийг үджээ.Анх 1963 онд Б.Дамдинсүрэн Б.Смирнов “Учиртай гурван толгой”, Б.Дамдинсүрэн “Жаргалын зам”, С.Гончигсумлаа “Үнэн”, Л.Мөрдорж ”Хөхөө Намжил” дууриуд, Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг”, С.Гончигсумлаа “Ганхуяг”, Р.Ярулин ”Шурали” зэрэг үндэсний болон сонгодог балеттай үзэгч олон танил болсон байлаа. Хөгжмийн өндөр боловсрол эзэмшсэн боловсон хүчинтэй болсноор Монголын хөгжмийн театр бий болох нөхцөл бүрдсэн. Ингээд МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1963 оны 5 сарын 10-ны өдрийн 132/182 тоот тогтоолоор Улсын Хөгжимт Драмын театрыг 1963 оны 5 сарын 15-наас эхлэн Улсын драмын театр, Улсын дуурь бүжгийн театр болгон өөрчилж, бие даасан хоёр театрыг байгуулсан түүхтэй. Ийнхүү Монголд хөгжмийн мэргэжлийн театр байгуулагдаж 1963 оны 5 сарын 15-нд П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар өчигдөр нээлтээ хийсэн юм..
ДБЭТ-ийн балетийн гоцлол бүжигчидийн төлөөлөл энэ өдөр манай дуранд өртсөн юм. Нэг үеийн шижигнэсэн залуу уран бүтээлчид болох МУГЖ Цолмон, СТА М.Од, СТА Б.Саруул, СТА О.Ганцоож, СТА Г.Батчимэг нар билээ. Өөрийн гэсэн үзэгч фэнүүдтэй болсон эдгээр уран бүтээлчдийн цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл байхгүй байна