Хүүхнүүдийн арми хүчирхэгжиж буй энэ цаг үед Монголын улс төр нэлээн хэдэн шингэн хоолойтноор бүл нэмсэн нь урьд өмнө гарч байгаагүй сонин, содон үзэгдэл байлаа. Тэдгээр хатан ухаантнуудын нэг нь элдэв жендер ярилгүй эрдэм чадлаараа эрчүүдтэй мөр зэрэгцэн яваа М.Батчимэг гишүүн. “Нэг Ардчилал” клубын зохицуулагчаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын бодлого хариуцсан зөвлөхөөр хүртэл ажиллаж явсан, багагүй мэдлэг боловсролтой энэ эмэгтэй улс төрчдийн замналаар хэвлэлийн хуудсан дээр мөнөөх Ц.Нямдоржтой “сэлэмт бүжиг” эргэж байсан гэдгээр нь хүмүүс андахгүй байх. Угаас эрчүүдийн ертөнцөд ана мана үзэлцэж ирсэн идэвхи дүүрэн энэ эмэгтэйн ил бус төрх болсон гэр бүлийн амьдрал аль 13 настайд нь эхэлсэн гэдэг. Салаа хар гэзэгтэй, сурагчийн формоос салаагүй байхдаа ирээдүйн ханиа сонгосон түүний нөхөр Ц.Эрдэнэбаяр хэмээх барилгын салбарт хүч үзэж яваа бизнесмэн залуу байдаг. 19 насандаа анхны хүүхдээ өлгийдөж байсан хосууд өдгөө гурван хүүхэдтэй бөгөөд өвөө эмээ гэх алдрын эзэн болоод нэг их удаагүй. М.Батчимэг гишүүнийг 39 настайд нь эмээ болгосон том охин нь Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Ганхүүгийн хүүтэй сууж ийн хөөрхөн хүүхдийн эцэг эх болоод байгаа аж. Гучин естэй “гунхсан” эмээ
Хүүхнүүдийн арми хүчирхэгжиж буй энэ цаг үед Монголын улс төр нэлээн хэдэн шингэн хоолойтноор бүл нэмсэн нь урьд өмнө гарч байгаагүй сонин, содон үзэгдэл байлаа. Тэдгээр хатан ухаантнуудын нэг нь элдэв жендер ярилгүй эрдэм чадлаараа эрчүүдтэй мөр зэрэгцэн яваа М.Батчимэг гишүүн. “Нэг Ардчилал” клубын зохицуулагчаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын бодлого хариуцсан зөвлөхөөр хүртэл ажиллаж явсан, багагүй мэдлэг боловсролтой энэ эмэгтэй улс төрчдийн замналаар хэвлэлийн хуудсан дээр мөнөөх Ц.Нямдоржтой “сэлэмт бүжиг” эргэж байсан гэдгээр нь хүмүүс андахгүй байх. Угаас эрчүүдийн ертөнцөд ана мана үзэлцэж ирсэн идэвхи дүүрэн энэ эмэгтэйн ил бус төрх болсон гэр бүлийн амьдрал аль 13 настайд нь эхэлсэн гэдэг. Салаа хар гэзэгтэй, сурагчийн формоос салаагүй байхдаа ирээдүйн ханиа сонгосон түүний нөхөр Ц.Эрдэнэбаяр хэмээх барилгын салбарт хүч үзэж яваа бизнесмэн залуу байдаг. 19 насандаа анхны хүүхдээ өлгийдөж байсан хосууд өдгөө гурван хүүхэдтэй бөгөөд өвөө эмээ гэх алдрын эзэн болоод нэг их удаагүй. М.Батчимэг гишүүнийг 39 настайд нь эмээ болгосон том охин нь Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Ганхүүгийн хүүтэй сууж ийн хөөрхөн хүүхдийн эцэг эх болоод байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна