Мэргэжлээ сольсон нь

Манай рок, попын урлагт бас нэгэн өөр, өвөрмөц өнгө төрх болж байсан дуучин Сүндэръяа “No Doors Castle” нэртэй цомгоо гаргаснаас хойш уран бүтээлийн тал дээр төдийлөн анхаарал хандуулахаа больсон бололтой. Нэлээд хэдэн жилийн өмнөөс Сүндэръяа бясалгал, йогоор хичээллэж байсан бөгөөд сүүлийн нэг, хоёр жилд энэхүү сонирхлоо гүнзгийрүүлэн, ойр ойрхон Энэтхэг явж, Бангалор хотод байрладаг Амьдрах ухаан бясалгалын ашрамд шавилан суралцах болсон гэнэлээ. Түүнийг Энэтхэгт байх хооронд энд хар тамхины хэрэгт хүртэл сэрдээд авсан нь худал цуурхал байсан. Сонирхсон бүхий л зүйлээ туршиж үзэхийг хүсдэг тэрээр энэ удаа бүр огт өөр хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж үзэхээр болсон бололтой. Тэр “Mongoliod medie” нэртэй видео, фото чиглэлийн студи ажиллуулж эхэлсэн байна. Сүндэръяа шинэхэн ажлаа ийн эхлүүлж хаана юу л болж байна, тэнд л камераа үүрэн явж, бүр хэвлэлийн хурлуудаас ч хоцрохгүй ажиллаж байна лээ шүү.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025