“Монгол 93” өнөөдөр ирнэ

Өнөөдөр “Монгол 93” евро стандартын авто бинзен худалдаанд гарна. Монгол-Хятадын засгийн газар хоорондын яриа хэлэлцээрийн үр дүнд Хятадын “CNPC” компанийн харьяа Хөх хотын боловсруулах үйлдвэрээс сард 10 мянга хүртэл тонн бүтээгдэхүүн авах гэрээг байгуулсан. Ингэснээр манай орны Тамсагийн газрын тосны ордоос экспортлон гаргасан газрын тос “Монгол 93” шатахуун болон эргэн ирж байгаа хэрэг аж. Энэхүү хятад улсаас сар бүр нийлүүлэгдэж байгаа 10 мянган тонн бинзен нь манай улсын шатахууны сарын хэрэглээний 40 хувь бөгөөд энэ хэрээрээ ганц улсаас хамаарч байгаа шатахууны хамаарлаа 40 хувь бууруулж байгаа хэрэг аж. Харин “Монгол 93” евро стандартын авто бинзены үнэ, монголд нийлүүлэгдэж байгаа “Роснефьт”компанийн үнээс тонн тутамдаа 113 ам. доллараар хямд байгаа хэдий ч Хятад улсаас оруулж ирж байгаа авто бинзений өртөг дээр тээвэр, шилжүүлэн ачилт, агуулахын үнэ зэрэг нэмэгдээд одоогийн шатахуун түгээх станцуудаар худалдаалагдаж байгаа АИ92 бинзинтэй адил үнээр буюу 1670 төгрөгөөр худалдаалагдах гэнэ. Гэсэн ч үнийн зөрүү байхгүй ч энэхүү “Монгол 93” авто бинзен нь монгол улсад зарагддаг АИ92 бинзенээс нэг октан илүү бөгөөд байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл нь харьцангуй бага евро стандартын сайн чанарын бензин бол таарч байна.
 
     Ийнхүү Монголын газрын гүнээс гарсан нефьтээр боловсруулсан “Монгол 93” шатахууныг өнөөдрөөс худалдаалж эхлэх гэж байна. Тодруулбал, “НИК”, “Шунхлай”, “Магнай трейд” компаниудаар борлуулагдах бөгөөд Зүүн дөрвөн замын Петровисын ШТС-д “Монгол 93” шатахууны нээлтийн арга хэмжээ 13.30 цагт болно. Дээрх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Уул уурхайн сайд гээд холбогдох албаны хүмүүс оролцох гэнэ. Уул нь монголчууд бид өөрсдөө нефьтээ дотооддоо боловсруулаад худалдаанд гаргаж байсан бол хичнээн сайхан. Гэсэнч үүнийг тэрхүү сайхан өдрийн эхлэл гэж саная.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025