К.Сайраан эх орноосоо уравсана уу?

УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан К.Сайрааныг эх орноосоо урвасан гэх үндэслэлээр ТЕГ шалгаж эхэллээ. Жилийн өмнө үнэн худал нь мэдэгдэхгүй яриа тарж, К.Сайрааныг Казахстаны нууц тагнуул байж болзошгүй гэх гадаадын хэвлэлийн мэдээллийг үндэслэн шуугисан. Тухайн үед Элчин сайдаар Кувейтэд ажиллаж байсан тэрбээр үүнийг няцааж, огт үндэслэлгүй худал мэдээлэл хэмээн мэдэгдэж байсан. Гэвч ТЕГ Эрүүгийн хуулийн 79 буюу Эх орноосоо урвасан гэсэн зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг сэргээн шалгаж эхэлснийг албаны эх сурвалж нотоллоо.
Казанктаны тагнуул гэх дуулианыг эргэн саналбал, өнгөрсөн жил today.kzk гэх орос хэл дээр гардаг сайтад “Казахстаны тагнуулын “Барлау” албаны “В” газрын туршуулуудын талаархи нууц мэдээлэл” гэсэн нэртэй материал тавигдсан. Тэрхүү материалд Казахстанаас гадны улс орнуудад байх нууц албаны ажилтнуудын овог нэр, аль улсын иргэн болох, ямар чиглэлд ажилладаг гэхчлэн товч анкет нь бичигдсэн байсан ажээ. Нууц ажилтнуудын тухай тодорхойлолтыг Бүгд найрамдах Казахстан улсын КНБ-ийн “Барлау” албаны “В” газрын орлогч дарга, дэд хурандаа Е.Тастанбеков гэгч гаргаж, гарын үсэг зурсан байжээ. Тэрхүү материалд дурьдагдсан Кувейт Улсад суух дөрвөн туршуулын нэгнийх нь овог нэр, төрсөн газар усаар нь хөөж үзвэл Монголын Элчин сайд К.Сайраан болж таарсан. Уг тодорхойлолтод “Нууц нэр нь Алтай. Жинхэнэ нэр нь Сайраан Кадыр. 1955 онд төрсөн, Монгол Улсын иргэн, Казак. Кувейт Улсад суух Элчин сайд. ПР-ийн шугамаар ашиглагдаж байдаг. Байгаа орондоо өргөн хэмжээний харилцаа холбоотой” хэмээн бичсэн байжээ.
Үүнтэй холбогдуулан ГХЯ-аас хэд хэдэн удаа түүнийг эх орондоо ирэхийг дуудсан ч ирээгүй юм. Харин энэ мэдээлэл намжиж, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд шинээр томилогдсонтой холбогдуулан К.Сайраан энэ хавар эх орондоо иржээ. Одоогоор тэрбээр өөрт үүсгэсэн эрүүгийн хэргийг мэдэж байгаа бөгөөд мэс засалд орох шаардлагатай гэсэн эмчийн тодорхойлолтоор Герман руу батлан даалтаар яваад хэдхэн хоногийн өмнө Монголд буцан ирсэн байна. Гэхдээ энэ удаагийн ТЕГ-т шалгадаж байгаа хэрэг “Казакстаны тагнуул” мөн эсэхээс гадна Элчин сайдаар ажиллаж байх хугацаан дахь хамаарч байсан улс орнуудынх нь холбогдох хүмүүсээс гаргаж буй гомдол, мэдээллүүдийг ч шалгах юм байна.
К.Сайраан бол Кувейтэд сух Монголын анхны Элчин сайд байсан. Энэ утгаар нь хамаарч байсан лалын орнууд түүнийг тун найрсагаар хүлээн авч, ЭСЯ-ны байр, унаа тэрэг гээд бүх талаар тусалж дэмжиж байсан юм байна. Харамсалтай нь тэрбээр үүнийг К.Сайраан гэдэг хувь хүнд өгсөн мэт хүлээн авч, шинэ Элчин сайдыг томилогдон очиход байраа булаацалдан гадныхны өмнө эвгүй байдалд орсон бололтой.
Ямартай ч сүүлийн үед ТЕГ-хан “эх орноосоо” урвасан гэх хэд хэдэн хэргийг илрүүлэн шалгаж, зарим нь эхнээсээ шүүхээр тогтоогдон ял шийтгэлээ хүлээж буй. Харин Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтны холбогдсон энэ хэрэг анхных бөгөөд цааш хэрхэн үргэлжлэхийг бид мэдээлэх болно.
Жич: Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйл. Эх орноосоо урвах. 79.1-д “ Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол 16-25 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Тайлбар: Гадаад улсын тагнуулын албанд элссэн боловч авсан даалгавраа биелүүлэх талаар ямар нэг үйлдэл хийгээгүй бөгөөд гадаадын тагнуулын албатай холбоотой болохоо төрийн зохих байгууллагад сайн дураараа мэдэгдсэн Монгол Улсын иргэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” хэмээн заажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • tege
    2013 оны 05 сарын 17 | Хариулах
  • Монгол хүн
    Монгол Улсын нэрийн өмнөөс Сайраан Кадырыг БУУДАН ХОРООСУГАЙ, Энэ шийдвэрийг нэн даруй гүйцэтгэхийг Монгол улсын бүх Иргэнд үүрэг болгосугай,
    2013 оны 05 сарын 17 | Хариулах
  • dddd
    Magadgui eee. Islamiin terrorism ch orj irj megedgui
    2013 оны 05 сарын 16 | Хариулах
  • tvmongolia-aas
    Та нар мэдээ хулгайлахаа болиоч ээ. хулгайч сайт хаагдах хүртэл арга хэмжээтэйг сануулья, Ядаж гарчигаа зөв хуулаад бичээч ээ, Оюун-Эрдэнээс
    2013 оны 05 сарын 15 | Хариулах
  • tvmongolia-aas
    гах ахүртэл арга хэмжээ авдаг болсныг сануулая. Ядаж гарчгаа алдаагүй зөв бичээч. Оюун-Эрдэнээс
    2013 оны 05 сарын 15 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025