3 жил амбаарт хоригдсон хүү

Хөвсгөл аймагт 16 настай Б хүүг гурван жил амбаартаа хорьж, хоолны шавхруугаар хооллож, нар салхинд гаргахгүй яг л хоригдол шиг хорьдог байсан гэх хүний санаанд оромгүй аймшигт хэрэг илчлэгдсэн. Харин насанд хүрээгүй хүүхдийг хорьж цагдаж байсанд олон хүн буруутай. Хүүг амбаартаа хорьж цагдаж байсан балмад этгээдүүд нь цусан төрөл болох аавынх нь төрсөн эгч буюу хүүгийн авга эгч нь байжээ. Б-гийн аав ээж хоёр нь тусдаа амьдрах болсноор хоёр хүүхдээ нэг нэгээр нь асран халамжилахаар болсон юм байна. Харин хүүгийн эцэг хэдэн жилийн өмнө өвчний улмаас нас барж, хүүгээ өөрийн эгчдээ даатган үлдээсэн байна. Тэр эгч нь мөн өөрийн дүүдээ хүүхдийг асран хамгаалахын захисан гэнэ.  Аавыг нь  бурхан болсноос хойш хүүг нь гадуурхаж, гадаа хонуулж, улмаар амбаарт хорьж хааш нь ч гаргахаа больж өтгөн шингэнийг нь өөрсдөө зөөдөг байжээ. Энэ хэрэг илчлэгдэх болсон шалтгаан нь өнгөрсөн зун хүүд хоол өгөлгүй долоо хонуулжээ. Хүү өлсөхийн эрхэнд амбаарынх нь банзыг сугалж хажуу айлаас боорцог авч идэхдээ өөрийнхөө талаар айлын эзэгтэйд ярьжээ. Ийнхүү түүнийг айлаас хулгай хийлээ хэмээн дахин амбаарт нь хорьсон юм билээ. Ингэж гав, дөнгө зүүн хүүхдийг удаан хугацаанд байлгахад хөрш айл нь энд ийм хүүхэд байна гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад хэлжээ. Хүүг цагдаагийн байгууллага, Хүүхдийн төлөө газрынхантай хамт очиж өнгөрсөн ням гаригт гаргаж авсан байна. Одоогоор хүүг аймгийн хамгааллын байранд хамгаалуулсан ч энэ хэрэг явдлыг ээжид нь дуулгаж, хүүхдээ авсан. Мөн хүүхдийг ээжийн асрамжинд шилжүүлнэ гэдгийг эх сурвалж хэлж байна. Хүүг асран хамгаалах эрхийг аавынх нь төрсөн дүү хууль бусаар авчээ. Хүүхдийн асран хамгаалагчийг тогтоохдоо ээжийг нь байлцуулаагүй. Учир нь хүүгийн аав, ээж хоёр хууль ёсоор гэрлэлтээ цуцлуулсан тул хүүг ээжид нь ямар ч хамааралгүй болгосон нь энэ юм байна. Тиймээс аймгийн Засаг дарга хүүг бусдын асрамжинд шилжүүлэх эрхтэй байдаг аж. Харин насанд хүрээгүй хүнийг бусдын асрамжинд шилжүүлсэн л бол Гэр бүлийн тухай хуулийн дагуу жил бүр асрамжинд байгаа хүүхдийн амьдрал, орчин нөхцөл, байдлын талаарх тайланг Засаг дарга жилд нэг удаа заавал авдаг ёстой. Гэтэл Хөвсгөл аймагт гурван жил хоригдсон хүүгийн талаарх тайланг хэн ч аваагүй, өөрөөр хэлбэл, энэ аймагт ийм хагас өнчин хүүхэд амьдарч байгаа гэдгийг  Л.Цэрэнжав дарга мартсан байгаа юм. Ингэж Б хүүг гурван жил хоригдоход аймгийн засаг захиргаа, сургуулийн зүгээс эрж хайгаагүй нь хүүхдийг бусдын гарт зодуулж, доромжлуулах эх үүсвэрийг улам бүр өөгшүүлсэн гэхэд болно. Энэ хэрэгт гурван жилийн өмнөх Хөвсгөл аймгийн Засаг дарга  Л.Цэрэнжав  буруутай гэдгийг Хүүхдийн төлөө үндэсний газрынхан хэлж байна.
Nud.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • ЦЦЦЦ
    ЯГ ҮНЭН ХӨВСГӨЛД ОЧИЖ ЗАДГАЙ ХУУЛЬГҮЙ АМЬДАРЪЯ БАЙЗ
    2013 оны 05 сарын 15 | Хариулах
  • ЭЭГ ИЙ
    ЯГ ҮНЭН ХӨВСГӨЛД ЗАСАГ ЗАХИРГАА ЦАГДАА БАЙДАГ ЮМ УУ? БҮТЭН ГУРВАН ЖИЛ ШҮҮ ДЭЭ. ЭНЭ АЙМАГТ АЖИЛ ХИЙДЭГ ХҮН БАЙДАГ ЮМ УУ?? ТӨРИЙН АЖЛЫГ ИНГЭЖ ХИЙДАГ ХӨВСГӨЛИЙН ЭРХ МЭДЭЛТЭН, ЦАГДААГИЙН ГАЗАР ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ БОЛ? ҮНЭХЭЭР ХАРИУЦЛАГА АЛГА ХОРОО ХОРООНЫ ДАРГА ГЭЭД Л ХҮМҮҮЁ БАЙДАГ Л БАЙМААР ЮМ. ЭСВЭЛ ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР ТАТАН БУУГДААД ЗАСАГ ЗАХИРГААГҮЙ ИНДИАН МАЯГААР АМЬДАРДАГ ХЭСЭГ ХҮМҮҮС БАЙГАА ЮМ УУ? ХҮНЭЭ ГУРВАН ЖИЛ ЮУ БОЛЖ ЯАЖ АМЬДАРЧ БАЙГААГ МЭДЭЭГҮЙ ЗАСАГ ЗАХИРГАА БАЙДАГ Л ЮМ БАЙНА. ТӨРИЙН НҮДП ЧИХ ЦАГДАА ГЭДЭГ БИШ БИЛҮҮ ЮУН НҮД ЧИХ. ХӨВСГӨЛД БОЛ ЮУ Ч ХИЙСЭН ЯМАРТАА Л ГУРВАН ЖИЛ БАРИГДАХГҮЙ Л ЮМ БАЙНА.
    2013 оны 05 сарын 15 | Хариулах
  • монгол
    хаах хэрэгтэй. Арай ч дээ өөрийнх нь хүүхдүүд энэ зовлон тамлалыг насан туршдаа амсаг. эхнэр нь эм хүн нойтон сормуустай юм унагасан болов уу. ҮХЭЖ БАЙСАН ТАМЛАГЧИД ХҮҮХДҮҮД НЬ ЭНЭ ЗОВЛОНГ НАСАН ТУРШДАА АМСАГ БИЕЭРЭЭ МЭДРЭГ ЭРХБИШ ҮҮНИЙГ МЭДЭЖ БАЙСАН БАЙЛГҮЙ ЯАГААД ЭНЭ ӨНЧИН НЯЛХ АМЬТНЫГ ӨРӨВДӨӨГҮЙ ЮМ БЭ? ХӨВСГӨЛД ЗАСАГ ЗАХИРГАА ХУУЛЬ ЁС ЦАГДАА ГЭЖ БАЙДАГ ЮМ УУ? БҮХЭЛ БҮТЭН НЭГ ХҮН СУРАГГҮЙ 3 ЖИЛ БОЛОХОД ЯАГААД ЮУ Ч МЭДЭЭГҮЙ ДҮЛИЙ ДҮМБЭ ЯВДАГ БАЙНАА? ЗАСАГ ЗАХИРГАА СУРГУУЛЬ БАГШ НАР НЬ ХӨВСГӨЛД АЖЛАА ХИЙДЭГ ЮМ УУ? ХҮНЭЭ ХАЙЧСАН ЮУ БОЛЖ БАЙГААГ МЭДЭХГҮЙ ГУРВАН ЖИЛ ЮУ ХИЙЦГЭЭЖ БАЙСАН ЮМ БЭ????
    2013 оны 05 сарын 15 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025