Сайхан хүүхнүүдийн эрлэг гэгддэг ноён Мянганбаяр сүүлд 8 дахь хатанаа буулгаад байгаа аж. Харамсалтай нь 8 дахь хатан нь ноён Мянганбаярын том хүү, охидуудаас нь насаар баг охин гэнэ. Өөрөөсөө дүү хадамтай болж, том охиноосоо балчир охинтой хайрын романс үүсгэж, албан татвараа төлөхгүй улсдаа өртэй болоод байгаа аж. Түүний олонд зарлагдсан дөрвөн эхнэрийн анхных нь буюу ууган гэргий нь Б.Болор хэмээх бүсгүй буй. Хойно сургууль дүүргэсэн, насаараа боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш мэргэжилтэй Б.Болор хатагтай МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг. Харин удаах гэргий Х.Азжаргал нь нэрт сэтгүүлч, зохиолч С.Хатанбаатар агсны амин хайртай ганц охин. Х.Азжаргал бүсгүй алтны магнаттай суугаад нэг охин төрүүлсэн бөгөөд Төгсжаргал хэмээх нэр өгсөн нь өдгөө том охин болсон. Тэгвэл түүний гурав дахь хатан топ Пүүжээ мөн л алтны магнат гэх “Xanadu Mines” нэртэй уул уурхайн компанийн захирал Ганбаяр гэх 40 эргэм насны өмнө нь гэр бүлтэй залуутай ханилаж өдгөө хоёр уул уурхайн магнатуудын хоёр хөөрхөн гүнжийг төрүүлсэн. Харин өдгөө “Ард түмний мисс” өргөмжлөл хүртсэн өөрөөсөө хорь гаруй насаар дүү загвар өмсөгч Ариунцэцэг, Хайрмаа охиноо Ц.Мянганбаяр хамтдаа амьдарч байгаад өрх тусгаарлаад байгаа билээ. 
Энэ жилийн “Гоёл” наадмын ерөнхий зохион байгуулагч Мянгаа шалгаруулсан охидууд нь ямарваа үнэ өртөгтэй байдаг гэдгийг жил жилийн Гоёл наадам харуулдаг. Ард түмний миссээс өрх тусгаарлачихаад энэ жилийн Гоёл наадмаас төрсөн шинэхэн топыг уураглаад авсан билээ. Хэсэгтээ амраглаж байсан хосууд дахин хоёр тийш болж алтны магнатын дараагийн хатан саяхан тодорлоо.Түүний ээлжит амрагаар тодроод байгаа Намуунцэцэг хэмээх энэ бүсгүй өдгөө дөнгөж арван есхөн настай. Дарханы гаралтай бүсгүй гэнэ. Өнгөлөг бор арьс, том алаг нүд, эрлийздүү гэмээр төрхтэй энэ бүсгүйг топ модель Пүрэвсүрэнтэй тунчиг адилхан гэж найзууд нь ярилцдаг юм билээ. Харин охиноо өөрөөсөө олон ах, хөгшин, зартай эртэй нэр холбогдох болсонд Намуунааа бүсгүйн эцэг эх нь төдийлөн тааламжтай бус байгаа сурагтай. Энэ нь ч аргагүй. Ц.Мянганбаяр шинэхэн найз бүсгүйнхээ эцэг эхээс ч хэдэн насаар ах учраас тэд дургүйцэж байгаа аж. Ямартай ч үргэлж л дуулиан тарьж явдаг Ц.Мянганбаярын шинэхэн амраг, нялх хатнаа ёстой алган дээрээ бөмбөрүүлж, юу хүссэн зүйлийг нь биелүүлж байгаа гэнэ шүү. Загварын сайхан бүсгүйчүүд үнэтэй машин, өнгө ороод ирэхээр ойр тойрныхон Мянгаа ивээн тэтгэсэн үү хэмээн өөр өөрсдөө асууж шивэр авир хийдэг гэнэ лээ. Ийнхүү Мянгаа авсан аваагүй, холбогдсон холбогдоогүй гээд сураг сонсогдохоос 8 хатан буулгаад байна гэж.

Сэтгэгдэл байхгүй байна