Диваажинд гэрлэсэн хосууд

Квон Санг Ву, Сон Тэ Ёон-Бид “Диваажингийн шат” киноны жүжигчин Квон Санг Вуг сайн мэдэх ч эхнэрийг нь олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдийн нүүрийг чимдэг, үзэсгэлэнтэй, ижил мэргэжилтэй бүсгүй гэдгийг тэр болгон мэддэггүй. Анх Квон Санг Ву Австралид, агаарын бөмбөлгөөр тэнгэрт зугаалж байхдаа хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьсан байна. “Диваажингийн шат” киноны од гэрлэх бүсгүйгээ ч гэсэн диваажинд ойрхон байлгахыг хүссэн бололтой. 2008 онд хуримын тов зарлагдсаны дараахан сэтгүүлчид Квон Санг Вугаас “Яагаад тэр гэж” хэмээн асуухад сүйт залуу болох Квон Санг Ву “Тэр надтай бүх цаг үед хамт байсан. Сэтгэлээр унахад минь намайг зоригжуулж, аз жаргалтай байхад минь ч хамт баяр хөөрийг минь хуваалцдаг. Түүн шиг бүсгүй ховорхон” гэж хариулсан гэдэг. Бал сараа Лондонд өнгөрүүлсэн хос буцаж ирснээсээ даруй таван сарын дараа аав ээж болж, Люк Квон хэмээх аавыгаа төгс хуулбарлав уу гэлтэй хөөрхөн хүүгээ өлгийдэн авчээ. Одоо тэд Сөүлийн хамгийн үнэтэй байшиндаа гэр бүлийн гал голомтоо аз жаргалтайгаар 5 дах жилдээ асаан амьдарч байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025