“Pro sound” студийн дууны найруулагч Рагугийн санаачилгаар “Mongolian live songs” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Уг төсөл нь дуучин, хөгжимчинтэй хамтран уран бүтээл туурвих бөгөөд хамтын уран бүтээл хэрхэн бүтэж байгаа талаар болон амьд хөгжмийн ажлыг олон нийтэд ил харуулах юм байна. Уг төсөлд рок, попын 16 уран бүтээлч оролцож байгаа бөгөөд хамгийн эхний уран бүтээлчид нь “Sweetymotion” хамтлаг, хөгжмийн зохиолч Б.Чинбат нар байсан. Тэд хамтдаа “Алтан намар” дууг сэргээн дуулсан юм. Харин дараагийн уран бүтээлчид нь “Номин талст”хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “Бөртэ” хамтлагийн ятгачин, ятгын хатан хаан хэмээдэг Ч.Мөнх- Эрдэнэ нар ажээ. Тэдний шинэхэн уран бүтээл тун удахгүй үзэгчдэд хүрэх гэнэ. 





Сэтгэгдэл байхгүй байна