Цагтаа загварын тайзнаа алхаж, олон ч бүсгүйчүүдийн мөрөөдлийн залуу болж явсан загвар өмсөгч, жүжигчин Н.Оргил өвөрмөц эрлийздүү төрхөөрөө олны хараанд өртсөн. Тэр бүр хэвлэл мэдээллээр хувийн амьдралаа дэлгээд байдаггүй “Оргил махаан” хэмээн олонд алдаршсан энэ эрхэм гэр бүлийн амьдралаа бусдаас нууцалж чаддаг эрхмүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Энд тэндэхийн арга хэмжээнд том охинтойгоо үеийн мэт хөтлөлцөн ирдэгийг эс тооцвол шүү дээ. Харин түүний ээжийг олон хүн мэднэ. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо бага байсан 1996-2000 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж, тухайн үедээ нийгмийн бодлогын байнгын хороог даргалж байсан оюунлаг эмэгтэйчүүдийн нэг. Р.Нарангэрэл хатагтай өдгөө “Иргэний боловсролын төв”-ийг удирддаг бөгөөд хүүгийнхээ үнэнч зөвлөх нь гэнэ лээ. Тиймдээ ч нэгэн цагт УИХ-ын гишүүн хэмээгдэж явсан эрэлхэг ээжийн хүү Н.Оргил “Надад боломж олговол Монголын соёл урлагийн салбарыг удирдмаар байна. Энэ салбарын гол үүргийн нэг бол эх орноо гадаадад сурталчлах. Гадаад ертөнц рүү чиглэсэн сурталчилгааг хийсэн шиг хиймээр байна” хэмээн ам бардам хэлж байсан жаатай эр. Үнэхээр ч тэр өөрийн хүсэл мөрөөдөл болсон суудалдаа хэл амтайхан “шургаж” чадсан. Харин Ц.Оюунгэрэл сайдын баруун гар гэгдэн оодорч яваа соёл урлагийн газрын шинэхэн бас соньхон даргын хэрхэн ажиллахыг олон хүн чихэн тавин хүлээж байгаа. Хэлсэн амандаа хүрэх эсэхийг харин цаг хугацаа харуулна биз ээ. “Оргил махаан”-ы оодрох цаг
Цагтаа загварын тайзнаа алхаж, олон ч бүсгүйчүүдийн мөрөөдлийн залуу болж явсан загвар өмсөгч, жүжигчин Н.Оргил өвөрмөц эрлийздүү төрхөөрөө олны хараанд өртсөн. Тэр бүр хэвлэл мэдээллээр хувийн амьдралаа дэлгээд байдаггүй “Оргил махаан” хэмээн олонд алдаршсан энэ эрхэм гэр бүлийн амьдралаа бусдаас нууцалж чаддаг эрхмүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Энд тэндэхийн арга хэмжээнд том охинтойгоо үеийн мэт хөтлөлцөн ирдэгийг эс тооцвол шүү дээ. Харин түүний ээжийг олон хүн мэднэ. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо бага байсан 1996-2000 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж, тухайн үедээ нийгмийн бодлогын байнгын хороог даргалж байсан оюунлаг эмэгтэйчүүдийн нэг. Р.Нарангэрэл хатагтай өдгөө “Иргэний боловсролын төв”-ийг удирддаг бөгөөд хүүгийнхээ үнэнч зөвлөх нь гэнэ лээ. Тиймдээ ч нэгэн цагт УИХ-ын гишүүн хэмээгдэж явсан эрэлхэг ээжийн хүү Н.Оргил “Надад боломж олговол Монголын соёл урлагийн салбарыг удирдмаар байна. Энэ салбарын гол үүргийн нэг бол эх орноо гадаадад сурталчлах. Гадаад ертөнц рүү чиглэсэн сурталчилгааг хийсэн шиг хиймээр байна” хэмээн ам бардам хэлж байсан жаатай эр. Үнэхээр ч тэр өөрийн хүсэл мөрөөдөл болсон суудалдаа хэл амтайхан “шургаж” чадсан. Харин Ц.Оюунгэрэл сайдын баруун гар гэгдэн оодорч яваа соёл урлагийн газрын шинэхэн бас соньхон даргын хэрхэн ажиллахыг олон хүн чихэн тавин хүлээж байгаа. Хэлсэн амандаа хүрэх эсэхийг харин цаг хугацаа харуулна биз ээ.
Сэтгэгдэл байхгүй байна