
Зүлэг ногоон дэвжээнээс бизнест хөл тавьсан эрхмүүдийн нэг бол арал хүчээрээ нэгэн үе ард олондоо гайхагдаж явсан Д.Бумбаяр заан. Бизнесмэн бөхчүүдийн адилаар нас, эр бяр нь харьж их спортоосоо хөндийрөх үедээ “Багануур” хувьцаат компанид багахан худалдаа, наймаа хийж овоо хэдэн төгрөг эргүүлсэн гэдэг. Түүгээр барахгүй “Увс хvнс” компанид хүртэл ажилаад амжсан бизнесийн туршлагатай нэгэн. Биеийн тамирын тусгай дээд сургууль байгуулаагүй ч өөрийн удирдлаган дор шавьтай болж, улмаар алдар цуутай бөх олноор төрүүлэхийн тулд “Алдартан” дэвжээнийхээ шавыг тавьж өнөөг хүртэл дасгалжуулагч, удирдагчаар нь ажиллаж буй. Харин түүний гэргий Ц.Одонтунгалаг хэмээх карьерист бүсгүй байдаг. Хуульч мэргэжилтэй Ц.Одонтунгалаг хатагтай сайн гэрийн эзэгтэй төдийгүй нөхрийнхөө бизнесийн ажилд үнэнч туслах нь юм гэнэ лээ. Тиймдээ ч зааны гэр бүл саяхан хөдөө аж ахуйн салбарт хүчээ үзэхээр ферм байгуулан ажиллаж байгаа сурагтай.

Сэтгэгдэл байхгүй байна