
Рок, попынхноос хамгийн дуулиантай хадамд гарсан бүсгүй бол НҮБ-ын элч дуучин Т.Ариунаа. Оройхон гарч, ширүүхэн дайрсан цоглог дуучин маань “Таалагдсан залуутайгаа 00-д ч хамаагүй секс хийнэ” хэмээн сенсаацилж байгаад нэг л өдөр архины үйлдвэрийн эзэн, эхнэртэй залуутай суусан нь тухайн үедээ ёстой скандал болж байв. Эхнэрийнхээ нэрээр олонд танигдсан ноён Д.Буяндорж 11 хүүхэдтэй борог амьдралтай гэр бүлээс гаралтай нэгэн. Сэлэнгэд сэргийлэхийн ажилтан хийж байхдаа анхны эхнэр Ариунболортойгоо танилцаж, чемодантай хувцастайгаа хадмынхаа хажуу өрөөнд өрх тусгаарлаж амьдралаа эхэлж байсан түүхтэй. Хадмуудтайгаа танилцахдаа анх масло идэж үзэж байсан тэр эр үр хүүхэдтэй болж, архины үйлдвэрт ажиллан, гайгүй мөнгөжснийхөө дараа ааш зан нь хувирч эхэлснийг хадам ээж нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байсан. Эгэл бор амьдралаас гаралтай даруухан хархүү гэнэт архины үйлдвэрийн эзэн болтлоо хөлжиж, нэг л өдөр 3 настай хүү, эхнэрээ орхиод өөрөөсөө 7 насаар эгчмэд бүсгүйтэй амьдралаа холбосон нь жинхэнэ хайрын сэтгэл байсан гэдэг. Анхны эхнэр Ариунболор нь СТӨ-ний үүдэнд анаж байгаад Ариунаатай уулзаж, хэрэлдэж уралцаж зодолдохдоо хүрч байсныг мэдэхгүй хүн цөөн. Өдгөө тэр бүсгүй Америкт амьдрач буй. Харин ноён Д.Буяндорж том хүүгээ ээжийнх нь зөвлөсний дагуу өөр дээрээ авсан.Тайзан дээр адтай, хөдөлгөөнтэй Т.Ариунаа хатагтай гэр бүлийн амьдралдаа гайхалтай хатуу, чамбай ханддаг нэгэн. Тиймдээ ч рок попынхон дотроо хамгийн тогтвортой үлгэр жишээч гэр бүлээр тодордог. Дуучин бүсгүй маань ч үүгээрээ пиар, рекламаа хийх дуртай. Хүний амьдрал л болсон хойно, секс машин өргөмжлөлтэй нөхөр нь янз бүрийн охид хүүхнүүдтэй нэр холбогддог ч энэ бүхнийг эмэгтэй хүний ухаанаар зөвхөн Т.Ариунаад л заяасан хосгүй тэвчээрээр тэвчин өнгөрүүлээд зогсохгүй олон түмнээс байдгаараа нууцалдаг нь ойр дотныхных нь гайхашралыг төрүүлдэг гэсэн. Тийм ч учраас Т.Ариунаа айхтар гэх үг гарсан биз.

Сэтгэгдэл байхгүй байна