Банкир бас улс төрч аварга

Монгол бөхөөр хичээллэсэн эрчүүд маань ихэвчлэн өв тэгш сайхан бие бялдартай болдог. Харж байхад манай бөхчүүдийн булчин шөрмөс нь овойж товойгоод цаанаа л нэг нүд дүүрэн  сүрдмээр шүү. Тэдний нэг нь Д.Сумъяабазар аварга. Олон жил “аварга” цолны хойноос хөдөлмөрлөж арай гэж нэг юм ард түмнээр дэмжүүлэн, аргадуулан байж цолоо авсан. Гэвч тэр аварга болсноосоо хойш бөх биш бизнес хөөж улмаар улс төрийн халуун тогоонд хутгалдаад буй. Түүгээр ч барахгүй зассан шагай шиг өв тэгш бие хаатай энэ эрхэм бөхчүүд дундаа битгий хэл Монголд яригдахаар банкир. Бөх гэхээсээ илүүтэй бизнесмен, улс төрч гэдгээр нь хүмүүс илүүтэй мэдэх болсон энэ эр Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг 2006 онд байгуулснаас хойш банк санхүү, эдийн засгийн мэдлэг, туршлага цуглуулсан бас ч гэж бизнес сэтгэлгээ нь “овоо” хөгжсөн банкир ноёнтон бас эрхэм түшээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025