56 нас хүрч буй гавьяатын хайрын түүх

Дэлгэцийн цуутай сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин Н.Батцэцэг, найруулагч Г.Машбат нарыг танихгүй хүн ховор. Багагүй насны зөрүүтэй тэд сонирхолтой басхүү зүрх шимшрэм хайрын түүхтэй хосууд. Ноён Г.Машбатын анхны хань акробатчин Цоггэрэл гэх бүсгүй сургуулилалт хийж байхдаа олс нь тасарсанаас агаараас унаж бөгсөн бие нь амьгүй болсон. Энэ золгүй, харамсмаар ослын дараа хөөрхий бүсгүй суумгай болж, тэргэнцэр дээр амьдрах болсон бөгөөд ямар ч үнэтэй эмчилгээ хийлгээд үр дүнд хүрээгүй. Хүний хань, эр хүний ёсоор ноён Г.Машбат авааль гэргийгээ асарч тойлон, дэргэдээс нь алхам ч холдоогүй олон оныг үдсэн. Хүнд хэцүү үед нь агуу сэтгэл гаргасан ид залуу насны эр нөхрөө амьдралаа бод, хүнтэй суу гэхэд нь юу яриад байгаа юм, би чиний хажууд байх ёстой гээд нөхөр нь халгаадаггүй байсан гэдэг. Амьдрал баян болохоор нэг л өдөр суумгай болсон эхнэр нь залуухан, царайлаг бүсгүй Н.Батцэцэгийг нөхөртэйгээ танилцуулсан нь Г.Машбатын ирээдүйн хань нь байсан гэдэг. Дэндүү хатуурхсан амьдралын өмнө сөгдөж, гашуун хувь заяатайгаа эвлэрсэн хөөрхий бүсгүй ёстой сэтгэлдээ мэгштэл уйлж, зүрхээ шимшрүүлэн байж “Та хоёр суу” гэсээр суулгаж байсан түүхтэй. Г.Машбат, Н.Батцэцэг хоёр одоо ч Цоггэрэл бүсгүйг харж ханддаг, эгч дүүс шиг дотно харилцаатай байдаг тухай ойр дотныхон нь ярьдаг. Хэсэг хугацаанд кино бизнест хүч үзэж, чамгүй амжилт гаргасан хоёр хос маань одоо Америкт амьдарч буй. Ямартаа ч өнөөдөр төрсөн өдөр тохиож 56 насны босгыг давж буй жүжигчин  Н.Батцэцэгтээ болон гэр бүлд нь аз жаргал хүсье.
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • bi
    ugi l bailgui dee arai ch. bi mash shn hun gej boddog
    2017 оны 04 сарын 15
  • Hudlaa medeelel bainaa
    Mashbat ene 2 uchir urguulchihaad, ter Tsogtsetseg yaltgyi hayagdsan, hoorhii ter emegtei duugeesee 1 huuhed orgoj avsiin. Ene 2 chini dundaasaa 1 huutei, Batsetsegiin duugiin neg huug oor deeree osgoson teriigee oruulaad 2 huutei gej yavdag um. 2 huu ni USA-d oorsdoo MGL doo irsen.
    2013 оны 09 сарын 01 | Хариулах
  • medeh negen
    yostoi yos zuigui, mungunuus yaj ch medeh aimaar hun bna lee Bi arai ch tiim hun gej bodoj bgaagui, togloson heden kinogoor ni ovoo gaigui hun yum boluu gej bodoj yavsan Odoo chicagod buun shunal l bantan hutgaad l yavdag yum shig bilee
    2013 оны 06 сарын 25 | Хариулах
    • bi
      ugi l bailgui dee arai ch. bi mash shn hun gej boddog
      2017 оны 04 сарын 15
  • medemhiireed saihan hudlaa hutsah umaa. 1-rt Tsoggerel bish Tsogtsetseg, 2-rt ols tasraagui hamtragch ni nuruu tootsoolsnoos bolj agaariin uzuulberiin ued unasan, 9-rt Battsetseg Mashbat nar tsirk-d hamtdaa hutlugch hiij baigaad taniltssan.
    2013 оны 05 сарын 16 | Хариулах
  • battseyseg
    ta vneheer shan egch shvv az jargal hvse
    2013 оны 05 сарын 15 | Хариулах
  • Batcecegiin anhnii nohor NAHU
    hurandaa yy?Byr hurandaa bolj olon jil angiin zahiragc hiisen saihan buural hurandaa sau tetgevert garlaa.Mashbatiig daguulahgyi
    2013 оны 05 сарын 15 | Хариулах
  • jargaltai
    tanai ger byld sain saihaniig hysie.
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
  • teneg setgyylch
    hogiin hov bichhee boli mal mini saihan ym bichij bai bas hov yarinaa
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
  • irgen
    tai baih ni amidraliin utga uchir orshino.
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
  • zochin
    amidral tiim amarhan bish shyy ene hymyyst yamarch buruu bhgyi
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
  • zochin
    bgaa bie bienee hairal mongolchuudaa ene ger byld sain saihaniig hysie
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
  • Цогцэцэг гэдэг юмдаа ингэх гээд байсан юм кинонд охинд нь тоглодог юм Ядаж хүний нэрийг зөв олж бичдэ
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
  • zochin
    даг жүжигчдийн нэг олон сайхан дүрүүдийн харах тусам ямар их авьяас вэ гэж бишэрдэг шүү танай гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсье. Уран бүтээлийн өндөр амжилт, эрүүл энхийг ерөөе.Эх бүрдийн домог киноны Нарангаравын дүр...
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • Цоггэрэл их ухаалаг бүсггүй байна аа
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • zochin
    setguulchee tanid uhamsar medleg gej bna uu,bugsun bien amigui bolood bhdaa yahav de medeegui medrelgui boljee gej bichij chadmaar yum
    2013 оны 05 сарын 12 | Хариулах
  • zochin
    ug n ter bertsen hunteigee amdarsan bol ih l goe sanagdahiin.ene battcetceg n bertchihbel dahiad l neg battcetcegtei suuh baisan baihdaa.gehdee ene battcetceg n tegj chadah baisan bolobuu.huniig amdad n suuj jargaj chaddaghumuusiig oilgohgui baina.tegeed bas ih goe , goe romantik hair yrina aa.
    2013 оны 05 сарын 11 | Хариулах
  • zochin
    neeree saihan huuhen, saihan egch shuu. Bid Batstsetseg egchiin nasan dr ochihooroo iim saihan toliotoi bj chadah bolov uu. Tand bolood tanai ger buld eruul enh, sain saihniig husie. Bas uran buteeliin ondor amjilt husie.
    2013 оны 05 сарын 11 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025