Америкийн цагдаа нар арван жилийн өмнө алга болсон гурван эмэгтэйн эр зоригийг гайхан биширч байгаа аж. Бүсгүйчүүдийн ар гэрийнхэн тэднийг хэдийнэ нас барсан гэж үзэж байсан юм. Тэднийг эмнэлгийн үзлэгт оруулж хэвийн байдалтай гэсэн урьдчилсан онош тавьсан байна.Аманда Бэрри 16 настайдаа 2003 онд, Жина Дехесус 14 настайдаа 2004 онд, Мишель Найт 2002 онд 20 настайдаа сураггүй болсон юм.
Холбооны мөрдөх товчооны ажилтан “Гурван эмэгтэй амьдралын төлөө хэрхэн тэмцэж болохыг харууллаа. Одоо тэдний сэтгэлийн шархыг эдгээх үлдлээ” гэжээ.
Бүсгүйчүүдийг барьцаалсан хэрэгт сургуулийн машины жолооч 52 настай Ариэль Кастро түүний хоёр дүүг сэжиглэж байгаа аж. Удахгүй Ариэль Кастро болон түүний хамаатнууд чухам юуны учир бүсгүйчүүдийг хулгайлсан тухай мэдүүлэг өгнө.


Сэтгэгдэл байхгүй байна